Нутагаан санав
Удтал блог хөтөлсөнгүй ээ, нэгэн найз маань Хасарын блогыг (http://xacap.blogspot.com/) заваараа үзээрэй гэж захиснаар блог уншаад нутагаа санаад сонин болчлоо. Блог ч бичмээр ....
Хатан дэлхийн цээжнээс
Онгон тэнгэрийн өлмийг түшилцсэн
Хилэн галын дөл шиг
Одон тийшээ мандан тэмүүлсэн
Мичид шүргэх алтай миний уулсын тэргүүнГэрээн гэсээр очиход
Унган бидний өлгий шунхан улаан уулууд
Цайлган аавын халуун голомт шиг
Гэнэт яваад орохоор
Хайлган зангаар баясан мишээдэг
Мичид шүргэх алтай миний уулсын тэргүүнСүүлчийн шувууг дагаад
Унган бидний өлгий шунхан улаан уулууд
Элгэн үрээ буцан мордохлоор
Сүүгээр хойноос өргөн
Ирэхийг мэлрэн хоцордог
Мичид шүргэх алтай миний уулсын тэргүүн
Унган бидний өлгий шунхан улаан уулууд