Монголдоо очоод ирвээ, би...
Удаан очоогүй нутагтаа очоод ирвээ. Дэндүү сайхан нутаг минь налайгаад дэндүү сайхан байлаа. ... .... 10 жилийн өмнө ийн бичиж байгаад орхижээ.
Удаан очоогүй нутагтаа очоод ирвээ. Дэндүү сайхан нутаг минь налайгаад дэндүү сайхан байлаа. ... .... 10 жилийн өмнө ийн бичиж байгаад орхижээ.
Posted by MongolGoo at 5:05 PM 0 comments
Энэ хооронд цаг хугацаа яаж өнгөрснийг бурхан л харж суусан байх
Posted by MongolGoo at 5:04 PM 0 comments
Дэлхий ээж
Дуучин Бадар-Ууган
Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгалдаа хайртай
Эрэн зууны наран дэнлүү
Эрдэмт хүний бүтээлд хайртай
Хүн төрлөхтнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж таньдаа бид хайртай
Дэлхий ээж таньдаа хайртай болхоор
Дэлхий ээж та мөнх настай
Хүн төрлөхтнийг хэвлээсээ төрүүлжОддын дундаас ижлээ хайсан
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж таньдаа бид хайртай
Дэлхий ээж таньдаа хайртай болхоор
Дэлхий ээж та мөнх настай
Хүн төрлөхтнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж таньдаа бид хайртай
Дэлхий ээж таньдаа хайртай болхоор
Дэлхий ээж та мөнх настай
Posted by MongolGoo at 5:43 PM 1 comments Labels: Дуу хөгжим, Хобби
Удтал блог хөтөлсөнгүй ээ, нэгэн найз маань Хасарын блогыг (http://xacap.blogspot.com/) заваараа үзээрэй гэж захиснаар блог уншаад нутагаа санаад сонин болчлоо. Блог ч бичмээр ....
Хатан дэлхийн цээжнээс
Онгон тэнгэрийн өлмийг түшилцсэн
Хилэн галын дөл шиг
Одон тийшээ мандан тэмүүлсэн
Мичид шүргэх алтай миний уулсын тэргүүнГэрээн гэсээр очиход
Унган бидний өлгий шунхан улаан уулууд
Мичид шүргэх алтай миний уулсын тэргүүнСүүлчийн шувууг дагаад
Унган бидний өлгий шунхан улаан уулууд
Мичид шүргэх алтай миний уулсын тэргүүн
Унган бидний өлгий шунхан улаан уулууд
Posted by MongolGoo at 5:14 PM 2 comments Labels: Дуу хөгжим, Хобби, Элдэв бусын юм
С.Оюун
(Шаналал тайтгарал)
Эр хүний
Эв дүйгүй гар
Хацрыг минь
Хайрлан илэв
Ажилд боргошсон
Алтан харгана шиг хатуу гар
Эмзэгхэн хайрыг
Илэрхийлж бас чаддаг юм байна.
Эвэршиж хуурайшсан энэ гар
Эгдүүг минь хүргэв үү, хайрыг минь хүргэв үү
Булбарай хацарт минь ширүүдсэн
Эр хүний гарнаас
Булгилж догдолсон сэтгэлий нь
Зүрхэндээ би мэдрэв
Эмээсэн хайрласан
Эрхгүй тэмүүлсэн
Эр хүнийг
Энэ гар төлөөлөж байв.
Ажилд боргошсон
Чиний гарыг
Атгандаа энхрийлэх
Зориг минь дутна.
Эр хүний
Эв дүйгүй гар
Эмзэгхэн хайрыг
Илэрхийлж бас чаддаг ажээ.
Posted by MongolGoo at 1:00 AM 0 comments Labels: Найраг шүлэг, Хобби
(Дуучин Энхмэнд)
Дэргэд чинь суугаад дээлийг нь оёмоор
Дэндүү чиг тэнгэрлиг сэтгэлийн ханхүү минь ээ
Төөрөг заяаны дэнсийг хоёул тэгшилж
Төгөлдөр орчлонг хамтдаа туулъя гэсэн юм аа
Дахилт:
Харцанд чинь уярч, хайранд чинь зөөлөрч
Хан хорвоод дуулъя гэсэн юм аа
Энгэрийг чинь түшиж, ээлэнд чинь дулаацаж
Эвийн хорвоог туулъя гэсэн юм аа
Хажууд чинь суугаад хантаазийг нь урламаар
Хачин чиг омголон хайрын хан хүү минь ээ
Борхон заяаны дэнсийг хоёул тэнцүүлж
Буурал орчлонг хамтдаа туулъя гэсэн юм аа
Дахилт:
Posted by MongolGoo at 2:25 AM 1 comments Labels: Дуу хөгжим
Үйлчин бүсгүйн бодлоос...
Нүдийг нь урлахдаа харцнаас нь
Ичээд байсан
Нүцгэн биеэрээ яваад ирвэл нь
Ичих болов уу ...
Posted by MongolGoo at 6:44 PM 0 comments Labels: Элдэв бусын юм