Showing posts with label Хобби. Show all posts
Showing posts with label Хобби. Show all posts

Tuesday, June 30, 2009

Дэлхий ээж таньдаа бид хайртай

Дэлхий ээж
Дуучин Бадар-Ууган



Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгалдаа хайртай
Эрэн зууны наран дэнлүү
Эрдэмт хүний бүтээлд хайртай

Хүн төрлөхтнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж таньдаа бид хайртай
Дэлхий ээж таньдаа хайртай болхоор
Дэлхий ээж та мөнх настай

Түмэн үеийн баатарлаг туульс
Төгөлдөр баян түүхэндээ хайртай
Оньсон хөлөгөөр орон зайг ялсан
Оюун билэгт хүмүүст хайртай
Хүн төрлөхтнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж таньдаа бид хайртай
Дэлхий ээж таньдаа хайртай болхоор
Дэлхий ээж та мөнх настай
Оддын дундаас ижлээ хайсан
Онгон залуу хүсэлдээ хайртай
Хосгүй бүхнийг тэвэрч угтах
Хойч үеийн итгэлд хайртай
Хүн төрлөхтнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж таньдаа бид хайртай
Дэлхий ээж таньдаа хайртай болхоор
Дэлхий ээж та мөнх настай

Thursday, April 30, 2009

Нутагаан санав

Удтал блог хөтөлсөнгүй ээ, нэгэн найз маань Хасарын блогыг (http://xacap.blogspot.com/) заваараа үзээрэй гэж захиснаар блог уншаад нутагаа санаад сонин болчлоо. Блог ч бичмээр ....



Хатан дэлхийн цээжнээс
Онгон тэнгэрийн өлмийг түшилцсэн
Хилэн галын дөл шиг
Одон тийшээ мандан тэмүүлсэн

Мичид шүргэх алтай миний уулсын тэргүүн
Унган бидний өлгий шунхан улаан уулууд
Гэрээн гэсээр очиход
Цайлган аавын халуун голомт шиг
Гэнэт яваад орохоор
Хайлган зангаар баясан мишээдэг

Мичид шүргэх алтай миний уулсын тэргүүн
Унган бидний өлгий шунхан улаан уулууд
Сүүлчийн шувууг дагаад
Элгэн үрээ буцан мордохлоор
Сүүгээр хойноос өргөн
Ирэхийг мэлрэн хоцордог

Мичид шүргэх алтай миний уулсын тэргүүн
Унган бидний өлгий шунхан улаан уулууд

Friday, April 18, 2008

Эр хүний гар

С.Оюун
(Шаналал тайтгарал)

Эр хүний
Эв дүйгүй гар
Хацрыг минь
Хайрлан илэв
Ажилд боргошсон
Алтан харгана шиг хатуу гар
Эмзэгхэн хайрыг
Илэрхийлж бас чаддаг юм байна.

Эвэршиж хуурайшсан энэ гар
Эгдүүг минь хүргэв үү, хайрыг минь хүргэв үү
Булбарай хацарт минь ширүүдсэн
Эр хүний гарнаас
Булгилж догдолсон сэтгэлий нь
Зүрхэндээ би мэдрэв
Эмээсэн хайрласан
Эрхгүй тэмүүлсэн
Эр хүнийг
Энэ гар төлөөлөж байв.

Ажилд боргошсон
Чиний гарыг
Атгандаа энхрийлэх
Зориг минь дутна.

Эр хүний
Эв дүйгүй гар
Эмзэгхэн хайрыг
Илэрхийлж бас чаддаг ажээ.

Tuesday, November 13, 2007

Миний хамгийн дуртай ...

Өнөөдөр яагаад ч юм сэтгэл санаа нэг тиймхэн. Гунигтай, юм ч хийж болохгүй. Өөрийнхөө сонсох дуртай ёстой л Best of Best-ийгаа сонсмоор, upload хиймээр санагдаад... шууд сонсох линк тавьж чадахгүй тул шууд хуулчихлаа.
Татаж аваад сонсоорой. Би ч нэг иймэрхүү дан ая сонсох дуртай хүн дээ.

Oliver Serano-Alve - Axtú Leman Sumix Sacred Mountain

Thursday, June 14, 2007

Арван тавны сар

Хичээлээ уншилгүй блог уншиж шалгалтын үеэр хайран цагаа үрэн тэнэж яваад монгол ардын дуу Арван тавны сарыг Хятад, Монголоор дуулсаныг олж сонсов. Хятадаар дуулсанг нь сонсоод нээх ч сайхан байсангүй. Ингэж дуулснаар сайн ч юм уу муу ч юм уу миний энэ бөндгөр тунгааж чадсангүй. Харин монголоор дуулсанг нь хадгалаад авчихлаа.

Дуу сонсохоороо үгийг нь илүүтэй сонсож бас түүнийгээ дагаж бичдэг хобби маань хөдлөөд блог дээрээ бичихээр шийдээд байна даа. Өмнө болохоор Notepad, Word эсвэл чатаар найзуудруугаа бичдий. :-p Гажиг хобби байна уу? Гэхдээ иймэрхүү байдлаар надад дууны үгийн сан бий болоод байдаг юм аа. Нэг удаа нэгэн найзынхаа төрсөн өдрөөр нь дууны үгтэй бяцхан ном хийж илгээж билээ.

Арван тавны сар

Арван тавны сар нь агаар дээр дэгдлээ хөө
Ар өврий нь дагаад үүл үгүй нь юу юм бэ хөө
Хайртай хонгор чамайгаа хүлээсээр удлаа хөө
Харин чи л минь хүрээд ирэхгүй нь юу юм бэ хөө

Хур борооны шим нь агаараас буухгүй бол
Бадамлянхуан цэцэг чинь өөрөө юундаа дэлгэрэх юм бэ хөө
Хайртай ах минь ээ халшрал үгүй хүлээвэл дээ хөө
Хайрлаж санасан хонгор дүү чинь аяандаа хүрээд ирнэ дээ хөө

Хайртай хонгор хоёулаа халшрал үгүй хүлээвэл ээ хөө
Хамтарч жаргахын өдөр хугацаа аяндаа хүрээд ирэл үгүй дээ хөө

Дууны холбоосыг бас тавьчихъя:
http://joy.mylivepage.com/file/564/1484_15-nii_sar_MGL.mp3
http://joy.mylivepage.com/file/564/1482_15-nii_sar_.mp3