Энэ жилийн намар
Зул сараар цас орвол надад намар цас орж байгаа юм шиг санагдах юм болов уу?
Posted by
MongolGoo
at
5:45 PM
2
comments
Labels:
Бодрол
Дөрвөн улирал, нэг сэтгэлНуурын хоолойд Зуун-Хурга уйлан дуулна.
Нуухын аргагүй үе үе сэтгэл гансарч,би чиний тухай бодно.Тэнгэрийн хаяанд ботгон үүлс бөөлөн үймнэ.Тэнэмэл үгс зүрх шивэн, гуниг халдаажби чиний тухай бодно.Мөнгөн горхи голын жаварт тунин цайрна.Мөрөөсөл ээдрэн, он цагийн уяа алдуурч,би чиний тухай бодно.Түүчээ тогоруу огторгуйн уудамд урь зарлана.Түрүүчийн болзоогоо нэхэн нэхэн үгүйлж,би чиний тухай бодно.
Posted by
MongolGoo
at
4:05 PM
3
comments
Labels:
Найраг шүлэг
Дараах хоёр сайтыг танилцуулья.
1. WikiHow
Нэгэн төрлийн нэвтэрхий толь. Аливааг хэрхэн хийх тухай. Дотор нь ороод уншвал их юм байна доо. Хүссэн хүн бичиж, засварлах боломжтой.
2. VideoJug
Төрөл бүрийн дүрс бичлэг бүхий хичээл зөвлөгөөнүүд. Хоол унд, будаж шунхдахаас өгсүүлээд хэрхэн үнсэлцэх вэ хүртэл байх шив дээ.
Posted by
MongolGoo
at
6:13 PM
0
comments
Labels:
Мэдлэгт дусал нэмэр
Рэнчиний Чойном
Уйлган намрын бороотой өдөр
Уйтгарлан суунам би.
Усан хөшиг татаж
Цонх бас уйтгарланам.
Өчигдөр модны навчис унасан.
Өөрөөс минь, сэтгэл зүрхнээс минь унаж байгаа юм шиг л
Навчис эргэлдэн унах нь хайран байв.
Нарны хэлтэрхийнүүд шиг шаргалтан унах нь хайран байв.
Тэгээд өнөөдөр нар алга байна.
Тэнгэр битүү бүрхсэн байна...
Posted by
MongolGoo
at
7:26 PM
6
comments
Labels:
Найраг шүлэг
Posted by
MongolGoo
at
4:58 PM
1 comments
Labels:
Мэдлэгт дусал нэмэр
Өнөөдөр яагаад ч юм сэтгэл санаа нэг тиймхэн. Гунигтай, юм ч хийж болохгүй. Өөрийнхөө сонсох дуртай ёстой л Best of Best-ийгаа сонсмоор, upload хиймээр санагдаад... шууд сонсох линк тавьж чадахгүй тул шууд хуулчихлаа.
Татаж аваад сонсоорой. Би ч нэг иймэрхүү дан ая сонсох дуртай хүн дээ.
Oliver Serano-Alve - Axtú Leman Sumix Sacred Mountain
Posted by
MongolGoo
at
4:53 PM
1 comments
Labels:
Дуу хөгжим,
Хобби
Дуучин УГЖ Эрдэнэбат, Бүрнээбаяр нарын дуулсан "Охин үр" дууг танилцуулъя. Охин үртэй хүн бүрийн нь туулдаг хувь заяа байх даа.
Охин үр
Цэцгэн буурал гацуур модны гунигийг цэлмүүлхээр
Цэцэгт хаврын цэнхэр яргуй цасан дээр хэвт энэ
Цээжний гуниг, насны баярын дундуурыг дүүргэхээр
Цэлмэгэр багахан охин үр минь нартад мэндэллээ
Цээний цэцэгт хөвчийн хангайн цэнгэлийг гүйцээхээр
Цээлхэн дуутай хөхөө шувуу зунжин донгодлоо
Цэвэр ичимтгий монгол зангаараа хотлыг уяраахаар
Цэв цэвэрхэн охин үр минь гэрээ гийгүүлнэ ээ
Цэмцгэр гоёхон цэцгийн цэнгэлийг гүйцээгээр
Цэнгүүн тайгийн цэгзхэн гацуур намрыг үдлээ
Цэлмэж туулдаг, алдаж ухаардаг хорвоог танихаар
Цэлгэр гол шиг охин үр минь дуулан гэгэлзлээ
Цэлийн цэлийx цасан далайн гунигийг нимгэлxээр
Цээнэ шарилж өвлийн туршид цасанд сэрвэлзэнэ ээ
Цэрвүү xолдоо оxин үр минь xадамд гараxаар
Цэцгийн үндэс шиг ижий аав нь гэртээ үлдэнэ ээ
Дараах холбоосоор дууг нь татаж авч сонсоорой: Охин үр
Жич: Дууны үг бичихэд тусалсан Дүлзэн ахдаа маш их баярлалаа, :-)
Posted by
MongolGoo
at
7:50 PM
0
comments
Labels:
Дуу хөгжим,
Найраг шүлэг