Tuesday, May 15, 2007

Хайрын тухай

Хайрын тухай бичмээр санагдаад блог руугаа орсон чинь бичих юм зугатаад явцан шүү. Энэ удаад болихоос

Хэд хоногийн дараа .... Хайрын тухай бичлэгээ дуусгахаар шийдээд сууна даа.

Миний хувьд хайрын тухай өмнө Хайр гэж юу вэ? гэж ерөөсөө бодож байсангүй. Сүүлийн нэгэн явдлаас хойш энэ ер нь юу бэ гэж өөрийн эрхгүй бодож үзлээ. Бодоод байхад хайр гэдэг маш өчүүхэн сэтгэлийн илэрхийлэл бололтой. Гэхдээ түүний "өчүүхэн" гэсэн хэмжээг хэмжих боломжгүй. Хүн амьтан ялгалгүй л тийм сэтгэлийн илэрхийлэлтэй байх бөгөөд оогт хайрлах мэдрэмжгүй сэтгэлгүй тийм хүн байдаг үгүйг мэдэхгүй юм.

Хэрэв хоёр хүний бие, биенээ хайрлах сэтгэлийн илэрхийллийн "өчүүхэн" гэсэн хэмжээ ив ижилхэн байвал тэр нь жинхэнэ хос хоёрын хайрын сэтгэл болдог бололтой.

Хэн нэгнийг хайраллаа гээд ямар нэг алдагдах зүйл үгүй харин ч шинэ мэдрэмж, шинэ санаа, шинэ амьдрал их өөрчлөлттэй уулзах болой. Мөн хүний хайрын сэтгэлийг хүлээн авна аа гэдэг нь өөрөө хайрлахаас ч илүү хайр юм даа.

Sunday, May 13, 2007

Анхны өгүүлэл

Юуны өмнө миний блог сайтаар зочилон буй таны амар амгаланг айлтгая.

Блог нээгээд нилээн удсан ч юу ч бичилгүй, бүүр нэг ч өгүүлбэр бичилгүй хагас жил болчижээ. Тэгээд нэгэн найзынхаа блог оо нээснийг "хулгайгаар" (хулгайгаар гэдэг нь нэг учиртай юм аа, хөгжилтэй) уншаад ер нь блогоо бичиж эхлэе гэж хатуу шийдээд бичиж буй нь энэ билээ. Устгаад л... , засаад л... , бичих гэж оролдож сууна даа.

Намайг блогоо бичиж, амилуулах урам хайрлаж, сайхан блогоо нээсэн найздаа баярлалаа.
Би ч мөн цаашдаа хичээж блогоо тасралтгүй бичсээр байх болно оо.

Энд өөрийхөө талаар танилцуулга бичих ёстой ч би бичилгүй орхихоор шийдлээ. Учир нь цаашдаа миний хөтлөх энэхүү блог намайг хэн болохыг эрхэм авхай танд танилцуулна буй заа. Мөн блогийнхоо талаар тэмдэглэн хэлэх хэрэгтэй байх, тийм ээ? ... Би бас л орхиё. Блогоо бичээд ирхээр энэ бас л тодорхой болчих бололтой.

Блогтоо нэр бас өгч чадахгүй нь ээ. Нэрний талаар нэг биш удаа бодож үзсэн л дээ, нэг л болж өгөхгүй байгаа юм.
Аятайхан нэртэй, нэртэйгээ агуулга нь зохицсон, намайг илэрхийлсэн нэртэй блог болох болтугай гэж өөртөө ерөөгөөд анхны өгүүллээ өндөрлөе.


Блогийг минь уншин, саатсан таньтай оюун билгээ нээн ярилцахдаа туйлын дуртай, цагийг үл хайрлах болно оо!