Wednesday, October 31, 2007

Өөрийнхөө нутагт байхдаа хүний нутгийн хүнийг хайрла ...

Өөрийнхөө нутагт байгаа хүний нутгийн хүнийг хайрла гэж хүний нутагт яваа хүнд сэтгэлийн дэм болдог уу даа.

Монгол нутагтаа байхдаа төдийлөн хайхардаггүй, сонсдоггүй бүхэн хүний нутагт явахад гэнэт хаанаас ч юм толгойд, сэтгэлд зурс хийн орж ирэх нь сонин. Ээжийн үглэж хэлсэн, аавын цөөн ч гэсэн хаа нэг дуугарсан үг гээд л ... Тэр болгоныг төдийлөн ухаж боддоггүй, бас нарийн учрийг ойлгодоггүй байж дээ.
Хаанаас ч юм нэг л өдөр миний санаанд орж эргэцүүлэн бодход хүрсэн энэ өгүүлбэр. Үнэхээр л хүн хүнээ хайрлаж, хүндлэх шиг агуу тус, сайхан сэтгэл байдаггүй г хэлж дээ.
Хүний нутгийн хүн гээд хуурамчаар инээж, долигоно гэсэн үг бишээ. Үнэн сэтгэлийн угаас хэлсэн ганцхан үг ч гэсэн хүний нутагт хайртай бүхнээ санан битгэрч яваа хүнд сэтгэлийн дэм, их эрч хүчийг хайрлах болно. Энд олон олон жишээг дурьдаж болох ч нэг зүйлийн талаар бичье.

"Тодоос тод нүд гялбуулсан хэний ч анхаарлыг татхаар улаан ягаан өнгөөр хумсаа будсан намайг харсан таньдаг эгч толгой сэгсрээд ийм өнгөөр будаад энэ их сонирхолтой гоё байна уу гэж асуугаад их л дурамжхан харна. Намайг гоё гэхээр - Ээж чинь чиний энэ будсаныг хараад юу гэх вэ? гээд намайг -Мэдээж дургүй, миний охин энийгээ арилгачих гэнэ ээ гэхээр. - Тээр, хол байгаа ч гэсэн ээжийгээ дэргэдээ байгаа гэж бодоод хэлсэн болгоныг нь биелүүлж яв аа" гэж сургаж билээ.
Хэдийгээр бид хоёр хэл, ус ёс заншил өөрч тэр хүний төрсөн охин шигээ санаж хэлж суугаа нь өөрийн эрхгүй сэтгэлийн утас хөндөж билээ.