Monday, December 17, 2007

Энэ жилийн намар

Энэ жилийн намар надад уйтгартай хир нь уянгалаг, өвөл гэдэг улирал байдаггүй юм шиг дэндүү урт болж байна аа. Зул сар, шинэ жил болох гээд хүмүүс хөл хөөрцөг болж байхад надад намар хэвээрээ л санагдах юм. Уншиж байгаа шүлэг маань хүртэл намрын тухай. Бодол, сэтгэлд өвөл болсон санагдахгүй юм. Өөрийгөө ч мэдэхгүй, ойлгохгүй болжээ...
Зул сараар цас орвол надад намар цас орж байгаа юм шиг санагдах юм болов уу?

Thursday, December 13, 2007

Өврийнхөө дэвтрээс ...

Л.Дашням

Дөрвөн улирал, нэг сэтгэл

Нуурын хоолойд Зуун-Хурга уйлан дуулна.
Нуухын аргагүй үе үе сэтгэл гансарч,
би чиний тухай бодно.

Тэнгэрийн хаяанд ботгон үүлс бөөлөн үймнэ.
Тэнэмэл үгс зүрх шивэн, гуниг халдааж
би чиний тухай бодно.

Мөнгөн горхи голын жаварт тунин цайрна.
Мөрөөсөл ээдрэн, он цагийн уяа алдуурч,
би чиний тухай бодно.

Түүчээ тогоруу огторгуйн уудамд урь зарлана.
Түрүүчийн болзоогоо нэхэн нэхэн үгүйлж,
би чиний тухай бодно.

Tuesday, December 4, 2007

Сонирхолтой сайтууд

Дараах хоёр сайтыг танилцуулья.
1. WikiHow
Нэгэн төрлийн нэвтэрхий толь. Аливааг хэрхэн хийх тухай. Дотор нь ороод уншвал их юм байна доо. Хүссэн хүн бичиж, засварлах боломжтой.
2. VideoJug
Төрөл бүрийн дүрс бичлэг бүхий хичээл зөвлөгөөнүүд. Хоол унд, будаж шунхдахаас өгсүүлээд хэрхэн үнсэлцэх вэ хүртэл байх шив дээ.

Wednesday, November 21, 2007

Өврийнхөө дэвтрээс ...


Рэнчиний Чойном

Уйлган намрын бороотой өдөр
Уйтгарлан суунам би.
Усан хөшиг татаж
Цонх бас уйтгарланам.

Өчигдөр модны навчис унасан.
Өөрөөс минь, сэтгэл зүрхнээс минь унаж байгаа юм шиг л
Навчис эргэлдэн унах нь хайран байв.
Нарны хэлтэрхийнүүд шиг шаргалтан унах нь хайран байв.

Тэгээд өнөөдөр нар алга байна.
Тэнгэр битүү бүрхсэн байна...

Monday, November 19, 2007

Асуувал хариулъя

Narangua ohin: deamon tools gej ashiglaj uzsen uu
MongolGoo: uzseen
Narangua ohin: yaj ashigladiin
Narangua ohin: neej bolohgui yum iso geed
Narangua ohin: tegeed daemon ashiglah yostoi yum uu
MongolGoo: tiim ee
MongolGoo: deamon goo suulgasan uu?
Narangua ohin: suulgasan
MongolGoo: system tray deer chin ulaan, goldoo tsahilgaan tsahij baigaa yum shig durstei tiim icon baigaa
Narangua ohin: tiim
MongolGoo: teruun deeree ehleed hulganiihaa baruun tovchluuriig daraad, neegdeh tsesnees ni hamgiin ehnii Virtual CD DVD/ROM commandiig songono. Tegeed Set number of drivers... gedegees
MongolGoo: heden virtual CD ROM driver uusgehee songono
MongolGoo: tegeed
Narangua ohin: za
MongolGoo: baruunaa darsan ch bolno zuunee darsan ch bolno
MongolGoo: Bi chamd zuunee darahiig ni heliye
Narangua ohin: hehe
Narangua ohin: ok
MongolGoo: ahiad deamongiinhoo icon deer ni zuun tovchluuraa daraad neegdeh tsesnees ni Device 0: [x] No media gej baigaa
Narangua ohin: hediig uusgeh gedeg ni yu gesen ug ve
Narangua ohin: hediig ch boloh uu
MongolGoo: naad chin virtuailaar CDROM driver uusgene shdee, hediig nemj zalgah be gesen ug
MongolGoo: naana chin hamgiin ihdee heden shirheg baina?
Narangua ohin: 4
MongolGoo: max 4
MongolGoo: chi 4 iig songoson bol zuun tovchluuraa darhaar chin 4 shirheg device 0: device 1: device 2: device 3: geed garch irne
Narangua ohin: ok
MongolGoo: tegeed device deeree songohoor shuud file open hiideg tsonh garaad irne
MongolGoo: tegeed iso file aa zaaj ugnu
Narangua ohin: ok
MongolGoo: yamar nertei (D, E, F or I) CDROM driver boloh ni [x] iin orond haragdana shuu
Narangua ohin: ok
MongolGoo: Device 0: [x] No media ====>>> [x] x iin orond virtual CDROM driver iin ner ni baigaa
Narangua ohin: open file geed darsan tag
MongolGoo: tegeed l boloo
MongolGoo: tegeed
MongolGoo: tegeed Windows Explorer araa orhoor chin driver chin orood irtsen baina
Narangua ohin: tiim bna
MongolGoo: huui
MongolGoo: bi eniig blog deeree tavilaa
Narangua ohin: tegeech

Tuesday, November 13, 2007

Миний хамгийн дуртай ...

Өнөөдөр яагаад ч юм сэтгэл санаа нэг тиймхэн. Гунигтай, юм ч хийж болохгүй. Өөрийнхөө сонсох дуртай ёстой л Best of Best-ийгаа сонсмоор, upload хиймээр санагдаад... шууд сонсох линк тавьж чадахгүй тул шууд хуулчихлаа.
Татаж аваад сонсоорой. Би ч нэг иймэрхүү дан ая сонсох дуртай хүн дээ.

Oliver Serano-Alve - Axtú Leman Sumix Sacred Mountain

Thursday, November 8, 2007

Охин үр

Дуучин УГЖ Эрдэнэбат, Бүрнээбаяр нарын дуулсан "Охин үр" дууг танилцуулъя. Охин үртэй хүн бүрийн нь туулдаг хувь заяа байх даа.

Охин үр

Цэцгэн буурал гацуур модны гунигийг цэлмүүлхээр
Цэцэгт хаврын цэнхэр яргуй цасан дээр хэвт энэ
Цээжний гуниг, насны баярын дундуурыг дүүргэхээр
Цэлмэгэр багахан охин үр минь нартад мэндэллээ

Цээний цэцэгт хөвчийн хангайн цэнгэлийг гүйцээхээр
Цээлхэн дуутай хөхөө шувуу зунжин донгодлоо
Цэвэр ичимтгий монгол зангаараа хотлыг уяраахаар
Цэв цэвэрхэн охин үр минь гэрээ гийгүүлнэ ээ

Цэмцгэр гоёхон цэцгийн цэнгэлийг гүйцээгээр
Цэнгүүн тайгийн цэгзхэн гацуур намрыг үдлээ
Цэлмэж туулдаг, алдаж ухаардаг хорвоог танихаар
Цэлгэр гол шиг охин үр минь дуулан гэгэлзлээ

Цэлийн цэлийx цасан далайн гунигийг нимгэлxээр
Цээнэ шарилж өвлийн туршид цасанд сэрвэлзэнэ ээ
Цэрвүү xолдоо оxин үр минь xадамд гараxаар
Цэцгийн үндэс шиг ижий аав нь гэртээ үлдэнэ ээ

Дараах холбоосоор дууг нь татаж авч сонсоорой: Охин үр
Жич: Дууны үг бичихэд тусалсан Дүлзэн ахдаа маш их баярлалаа, :-)

Wednesday, October 31, 2007

Өөрийнхөө нутагт байхдаа хүний нутгийн хүнийг хайрла ...

Өөрийнхөө нутагт байгаа хүний нутгийн хүнийг хайрла гэж хүний нутагт яваа хүнд сэтгэлийн дэм болдог уу даа.

Монгол нутагтаа байхдаа төдийлөн хайхардаггүй, сонсдоггүй бүхэн хүний нутагт явахад гэнэт хаанаас ч юм толгойд, сэтгэлд зурс хийн орж ирэх нь сонин. Ээжийн үглэж хэлсэн, аавын цөөн ч гэсэн хаа нэг дуугарсан үг гээд л ... Тэр болгоныг төдийлөн ухаж боддоггүй, бас нарийн учрийг ойлгодоггүй байж дээ.
Хаанаас ч юм нэг л өдөр миний санаанд орж эргэцүүлэн бодход хүрсэн энэ өгүүлбэр. Үнэхээр л хүн хүнээ хайрлаж, хүндлэх шиг агуу тус, сайхан сэтгэл байдаггүй г хэлж дээ.
Хүний нутгийн хүн гээд хуурамчаар инээж, долигоно гэсэн үг бишээ. Үнэн сэтгэлийн угаас хэлсэн ганцхан үг ч гэсэн хүний нутагт хайртай бүхнээ санан битгэрч яваа хүнд сэтгэлийн дэм, их эрч хүчийг хайрлах болно. Энд олон олон жишээг дурьдаж болох ч нэг зүйлийн талаар бичье.

"Тодоос тод нүд гялбуулсан хэний ч анхаарлыг татхаар улаан ягаан өнгөөр хумсаа будсан намайг харсан таньдаг эгч толгой сэгсрээд ийм өнгөөр будаад энэ их сонирхолтой гоё байна уу гэж асуугаад их л дурамжхан харна. Намайг гоё гэхээр - Ээж чинь чиний энэ будсаныг хараад юу гэх вэ? гээд намайг -Мэдээж дургүй, миний охин энийгээ арилгачих гэнэ ээ гэхээр. - Тээр, хол байгаа ч гэсэн ээжийгээ дэргэдээ байгаа гэж бодоод хэлсэн болгоныг нь биелүүлж яв аа" гэж сургаж билээ.
Хэдийгээр бид хоёр хэл, ус ёс заншил өөрч тэр хүний төрсөн охин шигээ санаж хэлж суугаа нь өөрийн эрхгүй сэтгэлийн утас хөндөж билээ.

Tuesday, September 18, 2007

Мэргэжилээ сонгосон минь

Олоон жилийн өмнө би жоохон хүүхэд байлаа. Аавыгаа дагаад ардын сургуулийн алтан босгыг алхаж орсоноос хойш олон олон дурсамжуудаар дүүрэн билээ.

Сургуульд орсон цагаасаа л гэхдээ яг анх хэзээ эхэлсэн ээ мэдэхгүй ч миний хүүхэд ахуйн нэг хобби зураг зурах байлаа. Цаг заваа яаж зохицуулдагаа мэдэхгүй ч заримдаа хичээлээсээ ирээд цайгаа ч уулгүй хичээлийнхээ хувцсаа солиод зураг зураад суудаг байв. Ээж маань их урам өгнө өө. Өөрөө зохиож зурахаасаа илүү харж, үлгэрийн ном, сэтгүүл дээрх гоё гоё зургийг дуурайлган зурна аа. Нэг удаа 3 билүү 4р ангид байсан жил сургуульд дээр байгалийн сэдэвтэй зургийн уралдааны зар олж хараад аймгийн төвийн урд талд байдаг "Улаан" уулаа зураад өгцөн нь уг уралдаанд 3р байр эзэлсэн байж билээ. Тэр уралдаан дунд, ахлах ангийн хүүхдүүдийн дундах тэмцээн байж л дээ. Хичээл дээр зургийн багш орж ирээд уралдаанд байр эзэлсэн гээд нэг гэрчилгээ өгдий, хэхэ. Тэр цагаас зургийн багш манийг их тоож зураач болохыг хэн байг гэхэв гэнэ. Хичээл дээр хүүхдүүдэд даалгавар өгчөөд надыг өвөр дээрээ суулгаад хамт зураг зурдаг байв. Би ч өөдсөн чинээ амьтан байсийн болхоор том биетэй багш хажууд нь суучихаар алга болчдог байсан байх л даа. Тэгээд л зургийн хичээлийн нэг цаг харавсан сум шиг хурдан өнгөрнө дөө. Одоо бодход зураг зурах арга ч юм уу, жижиг жижиг элемэнт ч юмуу заадаг байж дээ. Харандаагаа таслахгүй нэг тойруулаад ямаа зурах эсвэл усан будагныхаа өнгийг хооронд нь уусгаад дунд нь модны дүрс гаргах гэх мэт. Зарим хичээл дээр нь харуулж байгаад өөрөө зураг зурж өгнө. Би дараа нь тэр юмнуудыг нь хийж үзнэ ээ. Хэхэ. Багшийнхтай ижилхэн болдог байсан уу, үгүй юу мээдкү. Ядаж төстэй л болдог байсан байгаасай. Багш маань "Зургийн дугуйланд явна шүү" гэж захидаг байж билээ. Зургийн дугуйланд 6-гаас дээш ангийн сурагч явдаг байсий.

Дараа нь 6-р ангид орсон жилийнхээ намар нь "Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн төв" гэсэн сүрхий нэртэй газар дугуйланд бүртгүүлэхээр очивдоо. Ангийн найз Сарнай гээд охинтой хамт. Тэнд зөндөө олон толгой эргэм дугуйлан секц байж билээ. Тэр олон дугуйлан, секцээс би зургийн биш компьютерийн дугуйлан гэдгийг сонгож билээ. Тэр үе тэр агшин миний мэргэжлээ сонгох эхний алхам, амьдралын анхны алхам байж дээ. Тэр жилдээ би компьютерийн дугуйланд аваад зургийн дугуйланд яваагүй. Багш ч дугуйланд ир, ирсэнгүй гэж их л гуйсандаа. Заримдаа коридорт таараад загнана. Дараа жил нь би өөр сургууль руу шилжээд зургийн багш бид хоёрын холбоо тасарсандаа.
Өөр сургуульд манай анги математик геометр, хими физик гэсэн хоёр группэд хуваагддаг би хими физикийн группэд явдаг байв. Санаа нь эмч болчих санаатай. Сүүлдээ зах зээл гэдэг айхтар шуурганд сургуульд маань өөр сургуультай нэгдэж манай анги 9, 10даа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги болсноор би химийн туршилт биш тоо боддог болов. Мөн явдаг байсан компьютерийн дугуйлан маань хаагдаад багш нь хот руу шилжээд явчив. Миний хувьд компьютер хорхой хөдөлгөсөн сонирхолтой эд болж хувирсандаа.
Тэгээд 10р ангийн консурсэд ТИС-ийн програм хангамжийн хуваарь авснаар компьютерчин болох зам маань дурайсан юм даа.

Tuesday, September 11, 2007

Өөрийнхөө дэвтрээс ...

Дурласан сэтгэлээ дурссаар
Дуулимд хосоор жаргагч жигүүртэн урлаад
Дурсгаад бэлэглэлээ чамдаа
Дурласан сэтгэлээ бас илгээлээ

Дураар нисэгч шувуудыг дагаад
Даруухан чи минь нисчихвээ.
Сайхан төрхийг чинь санан санан
Сэтгэлээ би хайгаад олдоггүй ээ.

2007.09

Thursday, September 6, 2007

Өврийнхөө дэвтрээс ...

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан дулаахан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно.

Thursday, August 23, 2007

Ах бид хоёр

Ах бид хоёр 2 нас ч хүрэхгүй ойрхон төрсийн болохоороо хоорондоо ана мана ач тач үзэлцэнэ ээ. Өнөөдөр ахтайгаа ярилаа л даа. Хоёр долоо хоног шахуугийн өмнө Вэб камера авч өгөөрэй гээд авах ёстой камерны үнээс бараг 3 дахин их моней өгсий. Дүү нь камерыг нь авдаггүй ээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол аваад шуудангийнх нь хаягаар явуулцан л даа. Ахыг камер яасан бэ гэхээр нь аваагүй ээ л гэсэн. Яагаад гэхээр нь мөнгийг чинь үрцээн л гэсэн. - Юунд үрсий? Байрныхаа мөнгөнд өг өө юу уу? гэхээр нь үгүй ээ. Шоудцан гэсэн чинь ах өөдөөс - Аа, тэгвэл мөнгө байгаа л юм байна аа гэдий. Хэхэхэ. Миний бага ахаа гэж нэг иймэрхүү, би бас нэг иймэрхүү ...

Thursday, August 16, 2007

Эрчүүд

(Зохиогчийнх нь нэр байдаггүй ээ. ... Хэний зохиол билээ ????)

Оройн нар хүүшлэх үеэр цэнхэр «Иж»-тэй нэг хүн том тэрэгний дугуйгаар ухагдсан уулын замын ховил даган давхисаар ойн захад цагаалж хураасан гуалингийн дэргэд ирж буугаад чагнаалдаж чагнаалдаж, ажлын харынхаа түрийнээс сонин гаргаж тамхи ороож татангаа ой уруу харан сууснаа дахин угсраагаар хэд чагнаалдах нь хэн нэгд дохио өгөөд байгаа бололтой. Тэгтэл ч модон дотроос гурван залуу гүйлдэн гарч ирэв.
— Та нар чинь овоо юм бэлджээ гээд тар хүн урамтай үг хэлэхэд тэдний нэг нь
— Бас ч муугуй шүү. Хэд хоногоос зүүн уул уруу нүүнэ гэв.
— Би та нарт ёстой сайхан бэлэг авчирсан даа гээд мод бэлтгэлийн бригадын дарга хамраараа утаа савсуулан гурван залууг харж инээмсэглэх нь цаанаа л нэг учиртай. Залуус мотоцикл тийш юм эрсэн бололтой хараачлаад:
— Юу вэ, дарга аа? Хаа байна? гэлцэв.
— Одоохон... Миний араас «МАЗ»-аар ирж яваа гэхэд:
— Амьд хонь уу?.. Ажил сайн хийсний шагнал уу?
Шинэ шөл ууж байгаад энэ уулын модыг буулгаад хаячихъя гэвэл:
— Та нарын битүүдээ дурсаад байдаг хамгийн чухаг юм чинь... гээд дарга нь мар мар инээж тун ч маадгар байлаа. Залуус юу болохыг хэлүүлэх гэж оролдон тааж ядан байтал дүнхэр хөх «МАЗ» ч хошуу ороогоод гараад ирэв. Залуус босож «МАЗ»-ын бүхээг уруу наран сөрөг саравчлан байж харна. Тэрэг ирж зогсоход бригадын дарга очиж бүхээгийн хаалгыг онгойлгож турьхан биегэй залуухан цагаан хүүхнийг пүүгээтэй нь буулгав.
— Энэ охиныг Оюумаа гэдэг юм. Ойн инженерийн гуравдугаар ангийн оюутан. Манай ерөнхий ня-богийн дүү. Ах нь нааш нь явуулсан юм. Дургуйгий нь хүргэвэл ня-бо цалинг чинь хасаж мэднэ шүү гээд инээд алдсанаа ногтон сахалтай булиа эрийг нь хөрөөчин Хүдэр, өндөр гоохгорыг нь мод оосорлогч Дорлиг, намхан мөртөө ханхар цээжтэйг нь тракторчин Галдан гэж танилцуулж гар бариулан ёсорхов. Тэгээд дэрга «ИЖ»-ээ асааж мордоод:
— Наадах чинь мэдрэлийн ядаргаатай хүүхэд шүү. Ядаргаагий нь гаргаад буцаагаарай. Харанхуй хар ойд ийм хүн хараад ажил хийхэд та нарт ч гэсэн урамтай байна биз дээ, ха ха ха гэж инээж давхин одов.
— За харьцгаая гээд Хүдэр бүсгүйн пүүгээг шүүрэхэд Галдан үүргэвчийг нь аваад явцгаав.
— Уулын мухарт хэвтэж байтал авгай минь ингээд өөрөө хүрээд ирдэг байж дээ гэж Хүдэрийг баяртай хэлээд сахлаа илэхэд Галдан:
— Ийм эрвээхий шиг амьтан чинь нарийн хус базвал шүүс нь гоожмоор баавгай шиг хүний амьсгаанд нь хийсчихнэ. Дорлигийн бол бүсэлхийгээр байна. Ботгоо дагуулсан ингэ шиг явах ичгэвтэр биз дээ. Харин бид хоёр л таарах даг шүү гэхэд Хүдэр:
— Өөрийгөө тааруулах гэж мөн их ядав аа гэсэнд тэд инээлдэв. Ямар аймаар улс вэ гэж Оюумаа эмээсхийн гайхаш алдран явтал Хүдэр:
— Би ч Галданг үүдээр гаргаж чулуудчихаад л ингээд аваад явчихна гэж хүлээтэй хүүхний пүүгээг шидчихээд Оюумааг шүүрэн авч тэврэн алхав. Ярайсан цагаан шүдтэй амаа байдгаар нь ангайлгаад ой цуурайтмаар хүнгэнэтэл инээж байгааг нь харахад бие нь зарсхийж, нүднийх нь харц гялалзаад нэг л аймаар санагдсан учир Оюумаа:
— Ээж ээ! Тавиач ээ! Яана аа! гэж цухалдан муухай орлиход Хүдэр инээсээр түүнийг газарт буулгаад:
— Чи намайг үнэхээр аваад явчих нь гэж айв уу? гэж асуун өөдөөс нь харан ханхайн зогсох нь нээрээ ч баавгай гэмээр сүртэй харагдахад ийм хүнтэй ойд ганцаараа тааралдвал үнхэлцэг хагарч үхэх юм байна гэж бодсон Оюумаа дуугарсангүй шуухитнана.
Ойн цоорхойд байгаа дөрвөн дугуйтай жижигхэн байшинд дөхөж очихдоо Галдан:
— Таны бэр нь болох айлын хаш цагаан өргөө энэ дээ гээд инээмсэглэх нь нэг л тохуутай. Тэд хоол унд зэхэх юм болов.
— Би ч чаддагаараа тогоогоо барья. Дорлиг мах хөшиглө. Хүдэр бяртайгаараа хатуухан гурил зуураатах. Шинэ бэрд заваан бантан өгч болохгүй гээд Галдан мах эвдэж эхлэхэд «Гурил зуурахад бяр ороод байхдаа яах вэ. Ажилгүй харчуудын яриа мөн дөө» гэж бодсон Оюумаа санаандгүй инээд алдчихав. Тэгтэл:
— Энэ оронд чинь шингэн дуутай хүний инээхийг анх удаагаа сонслоо. Дахиад нэг инээчих, Чихэнд чимэгтэй гэдэг нь гэж Галданг хэлэхэд ичиж улайсан Оюумаа энэ нэг навтгар юмных нь аманцар гэдэг нь гэж зэвүүрхэв.
Банз харуулдаж хийсэн бүдүүн вандан дээр Галдан төмпөнтэй мах, хувинтай хоол тавиад:
— Нөхөд минь битгий түрүүлээд дайрчихаарай. Зочиндоо махны зөөлөн, аяганы томыг барина шүү. Хүдэрийн хулгар хар хаа байна? гэхэд Оюумаа:
— Хүүе, надад их юм хэрэггүй. Нэг л жижигхэн аяга хоол болно гэж санд мэнд хэлэв. Галдан нуруу, сээр, хавирга гээд алаг махтайгаас нь ялган тавган дээр тавьж:
— Хотын хүүхэн болсон хойно чихэр хүлхсээр байгаад бас л шүдгүй болоо биз дээ гэж инээвхийлсээр хутга авч өглөө. Тэд шанага шиг том том аяганд хоол хийж аваад махнаас идэхдээ хутга шөвөг ч хэрэглэсэнгүй. Оюумаа Хүдэрийн идэхийг бусдаас илүү ажиж байв. Түүний хавирга идэх нь нэг завжаар мах нь годосхийн ороход нөгөө завжаар яс нь гозосхийн гарч байх шиг харагдана. Чөмгийг хоёр гуравхан шувт татаад ясыг нь төмпөн уруу шиднэ. Оюумаа өөрсдийг нь ажаад байгааг мэдсэн Галдан:
— Бид мангас шиг байна уу? Наад мангасууд чинь идэхийг идэж хийхийг ч хийнэ ээ гэж хэлэхэд Оюумаа:
— Би юу ч гэж бодоогүй шүү гэж аяархан дуугарав. Үнэндээ бүсгүй тэднийг идэмхий хүмүүс гэж боджээ. Нэг нь л гэрийнх нь нэг оройн хоолыг залгичих шиг санагджээ. Оюумаа нөхрийнхөө аяыг дагаж хоол ундны хэмнүү нарийн дэгтэй болсон билээ. Ханилсныхаа дараахан гэртээ байсан шигээ бүхэл мах чанаад гурилтай хоол хийснээс болж анх удаагаа нөхөртэйгөө муудалцжээ.
— Ингэж зэрэг зэрэг үрснээс хоёр орой идсэн нь дээр. Ерөөсөө ч ясанд их мах үлдээж чанадаг буруу. Шулсан ясаа буцалгаж мөлжөөд мах хөшиглөхгүйгээр шөлөнд нь будаа цацаад идвэл ходоодонд бүр сайн болно гэж нөхрөө хэлэхэд нь Оюумаа:
— Манайх л тэгдэггүй. Тэгээд ч чиний тогоо шанага уруу хошуу дүрдэг буруу. Манай аав юу ч хэлдэггүй гэхэд нь:
— Танайх чинь аминдаа хоньтой, үнээтэй айл. Гурилнаас өөр юм хоршооноос авахгүй. Тэгвэл хотын амьдрал гэдэг шал өөр. Үүдээр гаруут л өнөө хэдэн мөнгө чинь урсаж эхэлнэ. Нэг мөнгийг ч бодолтой зарахгүй бол гар хоосорчхоод хаалгаа түгжээд сууж байхаас аргагүйд хүрэх амархан шүү гэжээ. Оюумаа маргасан боловч нөхөр нь дийлж, хожим нь бодоод байхад түүний зөв ч юм шиг санагджээ. Тэг тэгсээр нөхрийнхөө үгнээс гарахаа ч болив.
Оюумаа харамсахдаа залуусыг дэндүү үрэлгэн замбараагүй байна гэж зэмлэмээр байвч танихгүй хүмүүсийн дэргэд амаа жимийж суухаас дээр юм яаж байх вэ. Бүрий болоход тэд цахилгаан мотор асааж гэрэлтэй болж дуу хураагч тавив. Аглаг ууланд мод бэлтгэдэг хүмүүс ийм тохилог суудаг нь хүүхний зүүдэнд ч оромгүй явдал ажээ.
— За нөхөд минь, Оюумаагаа амраая. Эрт ажилд гарна шүү гэж Хүдэрийг хэлэхэд Дорлиг:
— Гуравхан ортой улс чинь зочноо хаа унтуулах вэ? гэсэнд Галдан:
— Саналтай хүнийхээ өвөрт унтаг л дээ гээд инээсэнд хүүхэн «Яасан бүдүүлэг залуус вэ?» гэж уур нь хүрсэн боловч биеэ барьж:
— Надад санаа зоволтгүй. Би ядаргаатай хүн гадаа унтвал биед дээр байх гэсэнд Галдан:
— Манай энд баавгай ирдэг юм шүү. Эртүүд хонь гаргаад толгой шийрий нь гадаа тавьчихсан чинь шөнө баавгай ирээд ирэх ирэхдээ хоёр ирж байшингий минь үхэр шиг шөргөөж айлгасныг яана! Гэхэд:
— Баавгайтай ноцолдсон ч дийлэхээр ийм гурван эр айж байхад чиний гадаа унтана гэдэг дэмий. Тэгснээс биднийхээ өвөр уруу шургасан нь хавьгүй дээр гээд өнөө гурав инээлдсээр гарлаа. «Хүн хар гөрөөс шиг гурван сүрхий амьтан ч намайг сүйд хийхээр шийдэв бололтой. Эзгүй ойд эдний гараас гардаг ч өнгөрлөө. Өнөө шөнө мэнд хоновол маргааш модны тэргээр буцъя. Ах л «Ойд гарвал ядаргаанд сайн» гэсээр ийм балай юмнууд дээр ирүүллээ» гэж бухимдан суутал боловсон хүн гэж боддог нөхөр нь сэтгэлд нь буугаад яачхав. Гуулин хүрээтэй цагаан шил зүүж, хутганы ир шиг болтол индүүдсэн буурал костюм өмсөж, дипломат хэмээх гоёмсог цүнх барьсан нимгэн шаравтар царайтай нөхөр нь гуч шүүрч яваа ч гэсэн хорин хэдтэй энэ залуусаас хавьгүй залуухан ганган санагдаж байв. Түүний боловсон зангийн тухайд бол эдэнтэй зүйрлэх юм юу ч алга. Нөхөр маань эднийг харвал «Зэрлэг хүмүүс» гэж шуудхан хэлнэ дээ гэж хүүхэн бодлоо. Нөхөр нь эмэгтэйчүүдтэй бол бүр ч илүүтэй нахилзан бөхөлзөн ёсорхуу мэндэлж ярилцахын хамт зарим сэхээтэн хүүхнүүдийг «Мадам» гэж харь хэлээр дуудах нь ч бий. Манай нөхөр шиг боловсон хүмүүс байсан бол намайг тэс өмнөөгөөр угтсан даа гэж санахаас гоморхох сэтгэл аяндаа төрж нүднийх нь нулимс гарчих шахан байтал нөгөөдүүл инээлдэн пир пархийн орж ирсэнд Оюумаа цочин давхийв.
— Оюумаа, гадаалж ирээд унт, унт гэж Дорлигийг хэлэхэд Галдан:
— Баавгайнаас хамгаалж чадахаараа Хүдэр чи бараа бологчоор яв гэлээ. Нүх шиг харанхуй байлаа. Салхи исгэрэн модны орой шуугих нь нэн сүртэй.
— Ямар аймаар юм бэ! гэж хүүхэн дуу алдан байшингийн ёроолд зогсоход Хүдэр:
— Надад гараа өг гэнгүүтээ л түүнийг хөтлөн явлаа. Тэр хоёрыг орж ирэхэд байрныхаа дундуур даавуугаар хөшиг татжээ.
— Оюумаа, тэр танайх. Гэртээ ороод сайхан амраарай гээд Дорлиг түүний пүүгээг оруулж өгөв. Хүүхэн тэдний нүднээс далд орсондоо нэг удаадаа амсхийв.
Гэлээ ч нөгөөдүүлээ яадаг бол гэж харалхсаар эргэж хөрвөн хэвтэхэд тэд нь дорхноо унтаад өгчээ.
Оюумаа элдвийг бодон тийчилсээр их л оройтох шиг санагдаж байсан боловч нам унтчихжээ. Сэрэхэд нь нар тусчихсан байв. Хөшигний завсараар сэм харвал гурван залуу алга. Оюумаа жаахан хэвтсан боловч бие нь сайхан амарчихсан, толгой хөнгөн байхаар нь бослоо. Гарахаар явтал хоолны вандан дээр нэг бичиг байхыг үзвэл «Чи өнөөдөртөө амарч өнжөөрэй. Аяганд мах хөшиглөөд тавьчихсан. Халуун саванд цай бий. Цөцгийн тос тасарсан болохоор элсэн чихрээс өөр талхан дээр тавих юмгүйг маань уучлаарай» гэжээ. Намайг хүүхэд шиг бөөцийлөх нь шив гэж санаад эгдүүцэж байснаа бодохоос ичих шиг болжээ.
Оюумаа ойд зугаалав. Тэртээд трактор нүргэлж, ойн гүнд хөрөөний тачигнах сонстоно. Хааяа лүнхийсэн их чимээ гарах нь мод унагаж буй бололтой. Есөн хэлийн шувууны жиргэх нь ойн хөгжмийн чуулга гэлтэй. Хөл доор өнгийн цэцэг дэвсээтэй. Хүүхэн байн байн хөлбөрөн унаж бөмбөрнө. Тэгж явтал түүнд чонын элэг жимс тааралдахад өнөө гурав нь талхан дээр тавих юмгүй гэсэн нь санагдав. Оюумаа чонын элэг нэлээдийг түүж аваад харилаа. Хотод ажил завсарладаг цагаар цай чаначхаад хүлээгээд байв. Гэтэл тэд гурван цаг болж байхад арай гэж иржээ.
— Та нар чинь цаг баримталдаггүй улс уу? Гэхэд
— Бид өглөө долоод гараад өдрийнхөө ажлыг хийж дуусгаад ирдэг. Тэгээд хооллож жаахан амраад илүү ажлаа хийдэг юм даа гэв.
— Хоол ундгүй ийм олон цаг ажиллах гэж үү? гэвэл
— Бага сага юм аваад явдаг л даа. Байсхийгээд идэх гэж гэр уруугаа гүйгээд байвал ажлаа амжуулахгүй шүү дээ гэжээ.
Тэд хүүхний хийсэн чанамалыг талханд түрхэн амтархан идэж:
— Хотоос чанамал авчраа юу? гэж шалгаахад нь:
— Энэ ойгоос оллоо гэвэл
— Биднийг юу ч мэдэхгүй амьтад гэж санаа юу. Хаа, юу ургадгийг гадарлана шүү гэцгээхэд нь:
— Нээрээ эндээс түүсэн юм... Чонын элэг байхгүй юу гэв.
— Аа нэг муухай гашуун хүрэн юм байдаг, тэр үү? Худлаа байгаа даа гэхэд нь:
— Энэ харахгүй юу? гээд Оюумаа шилэнд байгаа үлдэгдлийг үзүүлэв.
— Санаанд орохгүй юмаар ийм сайхан амттан хийхийг бодоход эрдэмтэн иржээ. Манийгаа гэгээрүүлээд байж дээ гэлцэв. Тэднийг аажуухан гарахад Оюумаа:
— Та нар чинь тэгээд өдөржингөө мод огтолдог улс уу? гэхэд Галдан:
— Огтолно ч, ургуулна ч. Эрдэмтэн мимь маргаашаас тарьц суулгана шүү дээ. Бид чинь өөрсдөө идэмхий ч гэсэн идчихээд хэвтдэг хүнд бас дургүй шүү гэхэд нь:
— За тийм бол идсэнийхээ хэргийг бүтээе дээ гээд Оюумааг инээмсэглэхэд тэд инээлдсээр яваад өгөв.

Тэнгэрээр бөөн бөөн хар үүл нүүдэллэн, үе үе салхин хүүгсэн ёозгүй өдөр байлаа. Салхи хүчтэй исгэрэхэд ой тэр чигээрээ шуугина. Оюумаа хөрөөчнийг бараадасхийн унагасан модных нь оронд тарьц суулгаж байлаа. Хүдэрийг арван мод хөрөөдөхдөө нэг ч амрахгүй байгааг ажиж мэдсэн хүүхэн «Яасан цуцдаггүй гар вэ!» гэж бахдан, нөхрөө авчраад энэ хөрөөг бариулчихвал дорхноо бахардаж унах байх даа гэж бодохоос инээд нь хүрчээ. Хүдэрийг нэг мод унагаад нөгөө уруу хөлсөө арчин алхахад нь Оюумаа тэссэнгүй гүйж очиход түүнээс халуун хөлс ханхална. Оюумаа бүснээсээ нийлэг дашмагтай усаа авч өгөв.
— Завсар нь жаахан амарч бай л даа. Дэндүү ядарна шүү дээ гэж хүүхнийг хэлэхд Хүдэр дуулаагүй юм шиг царайлан уснаас нь нэг балгаад:
— Өнөөдөр сайн шамдахгүй бол тэнгэр эвгүйтэх шинжтэй. Заримдаа усаар шавьшаад оронгоос толгой цухуйлгадаггүй юм шүү гээд модоо хөрөөдөж эхлэв. Тэр булиа чийрэг залууг ажилсаг махруу хүн болохыг мэдсэнээсээ хойш Оюумаа улам ч хүндлэх болсон ажээ.
Гурван залуудаа тус болох сон гэж боддог Оюумаа:
— Хүдэр ээ, энүүхэн баруун жалгын ирмэгээр тавьсан замын хажуугаар сийрэгжсэн хөрс дагаж зулзаган мод их ургасан байна. Хэдүүлээ нэг завандаа түүнээс авчирч тарья. Шавалдаж ургасан зулзаган модны нэг хэсэг нь заавал үхдэг жамтай болохоор сийрүүлж ондоо газар суулгачихвал суулгацаа хэмнэхээс гадна тэртэй тэргүй үхэх модыг ч аварна шүү дээ гэхэд Хүдэр:
— Тийм л учиртай юм бол тэгье, тэгье, эрдэмтэн минь гэж хошигнон инээмсэглэснээ:
— Хүүе, бушуу холдоорой! Мод уналаа гэхэд нь Оюумаа:
— Чи чинь модыг хандсан зуг уруу нь биш, унагах гэсэн чиг уруугаа унагадаг мэргэжилтэй гээ биз дээ. Чиний унагасан модыг цагаалахад амархан, цаг их хэмнэдэг бас залуу мод дайрч сүйтгэдэггүй гээд Галдан, Дорлиг хоёр магтдаг юм билээ гэхэд нь Хүдэр:
— Тэр яах вэ... Холдоорой гэдгийг сануулсан шүү гэсэнд хүүхэн гэдрэг гүйж тэнгэр баганадсан бүдүүн мод шажигнан шужигнасаар сүртэй чимээ гарган лүсхийн уналаа. Тэд цагаан гэгээ тасартал ажиллаад буулаа. Хүдэр хоолныхоо махыг нөхдөдөө харуулж:
— Ганцхан үмхчихмээр ийм махаар чинь хоол хийсэд болохгүй дээ. Нэг нэг долоогоод л өнгөрнө гэсэн үг гэхэд Дорлиг:
— Өдөр би хэмнээд үлдээсэн юм. Тэгээгүй бол өдийд хоосон л сууж байгаа гэхэд Галдан:
— Бригадын дарга маань нэг хүүхэн авчирч өгснөө хоол шиг бодоод манийгаа мартаж орхив оо доо. Дарга өөрөө хүүхэн харахаараа цадчихдаг юм болов уу? Гэхэд өнөөдүүл нь инээлдэж хүүхэн, Галданг инээмсэглэн харахдаа «Зүгээр ярьцгааж болдоггүй дандаа даваадуулж байдаг зовлонтой улс аа даа. Хээр уйдахдаа ингэдэг юм болов уу даа» гэж бодоод:
— Та нар намайг харсаар байж цадахгүй байна гэж үү? Яасан гомдмоор юм бэ! гэсэнд Хүдэр:
— «Хүртчихэж» болохгүй юманд яаж цадах вэ! Гэсэнд өнөөдүүл нь инээлдэв. Оюумаа эхний үед тэдний тоглоом тохууг ойлгохгүйгээс баахан эмээн цэрэвдэг байснаа зангий нь мэдэнгүүтээ хааяа даажин тохуу хийдэг болжээ.
Бороо хувингаар цутгах мэт асгарч цахилгаан манас манасхийх нь цонхоор гал харваж байх шиг. Тэнгэрийн дуу толгой дээр тас хийхээр хүүхэч чихээ даран дуу алдана. Багахан хоолоо хувааж идсэний дараа Хүдэр хувцаслаж явахыг завдахад нь айж сүрдсэн хүүхэн:
— Ийм аймаар шөнө яаж явах юм бэ! Өдөр болооч гэсэнд Хүдэр:
— Ажил гэж бас нэг юм байна. Мацаг барилтай нь биш, хоолоо авчиръя... Цалингаа гэртээ өгч сэгсгэр авгайдаа нэг бараалхаад хэдэн бор хүүхдээ нэг нэг тэвэрчхээд ирдэг байгаа даа гээд инээмсэглэн хэнэггүй царайлна. Нөгөө хоёр нь гэртээ цалингаа өгүүлэхэд нь:
— Хүдэр минь, битгий яваач дээ. Аж ахуйн төв зөндөө хол. Ядаж бороо намдахыг хүлээ л дээ гэхэд:
— Бороо тэртэй тэргүй намжиж байна. Дуутай тэнгэр хургүй гэгч болох биз. Төв арав гаруйхан километр. Би чинь муу ч гэсэн эр хүн шүү дээ, дажгүй гээд гараад явчихад нь Оюумаа:
— Та нар хориход яадаг гам бэ? Амиа бодоод өөрсдийнхөө мөнгийг өгч явуулаад байгаа юм. шүү гэж ззмлэнгүй дуугарахад Галдан:
— Манай хүрэн баавгайд учиргүй хайртай болчхож. Өмөөрч байгааг нь. Бид хоёрыг бол явж л байг гээд тоохгүй нь ээ гэж цаашлуулахад Дорлиг:
— Нэг л тэгнэ гэсэн бол Хүдэрт хэн ч, юу ч хэлээд нэмэргүй. За бол ёогүй гүдэсхэн эр байгаа юм гэжээ.
Маргааш нь бороо шивэрч байсан боловч Галдан Дорлиг хоёр Оюумааг гэртээ өнж гээд модоо цагаалав. Оюумаа ч цув нөмрөөд гарч олон тарьц суулгав. Уд өнгөрч байхад Хүдэр ирж:
— Нөхөд минь, өнөөдөр тэнгэр онгойхгүй байх. Харин маргааш бороогүй гэсэн шүү. Цалин буусных өнөөдөр нэг сайхан наргичхаад маргааш нөхөөд хийчихье гэхэд хэн ч дургүйцсэнгүй. Тэд аманд байтугай алганд багтамгүй шахам том том бууз хийцгээв. Хүн хүний амнаас нэг сайн гэдэс гарцгаая гэсэн үг гарахыг сонсоод Оюумаа тэдний хийдэг ажил, авдаг цалин, иддэг хоолыг мэдэх болсны хувьд тэгэх нь зүй гэж бодож байлаа. Гурван айлын хүн юу ч хийсэн чи, би гэлцэхгүй болоод
байхад нэг гэрийн хоёр байж гэртээ голдуу толхилцож суудгаа Оюумаа эргэцүүлэн бодох болжээ. Оюумаа нөхрөө юм хэлэхэд аялдан дагаад өнгөрдөг байсан бол сүүлийн үес уцаарлаж заримдаа маргаан ч болдог удаа бий. Гэтэл энд ирснээс хойш ганц өөрөг сөөрөг үг сонсохгүй хэчнээн айван тайван байгаагаа гайхаад баршгүй.
— Чихгүй цагаанаа гаргаарай гээд Хүдэр вандан дээр хоёр шил архи тавив.
— Хөөе өнөөх чинь байдаггүй гэж Галданг хэлэхэд Хүдэр:
— Түүнээс чинь хүртэхгүй бол ам уруу юм хийсэн болохгүй дээ гээд бас л эрэлд гэрав, Оюумаа гайхаж ядахдаа;
— Та нар чинь юу эрээд байгаа юм бэ? гэсэнд Дорлиг:
— Сэнж нь уначихсан жижигхэн шаазан байдаг юм гэсэнд Оюумаа олж өгсөнд Хүдэр архи дүүргэж:
— Манай гэрийн хамгийн хүндтэй бүсгүйдээ эхэлж барих нь зөв биз гээд Оюумаад өглөө. Оюумаа хошуугаа цорвойлгон байж хоёр гурав сорсон болоод буцаах гэхэд Галдан:
— Зүгээр уухгүй бол чихдэж байгзад цутгачихдаг улс шүү, бид чинь гэсэнд Хүдэр:
— Эрчүүдийн тоглоом ч хатуу даа гээд хүд хүд инээв. Оюумаа нүдээ аньж байгаад жаахан оочоод өгсөнд Дорлиг архийг авч:
— Хөөрхийг битгий зовоо. Бидний гарын аяыг яаж даах вэ гээд аягаа дүүргэн гурвуулаа тойруулан уув. Тэгээд бөндийсэн цагаан буузыг төмпөнгээс гараараа аван идэж байв. Хун гурван хундаганаас илүү архи уух хэрэггүй гэж нөхрийнхөө хэлдгийг Оюумаа санаад эдний ганц аяганд хэдэн хундага орж байгаа бол доо гэж бодлоо. Нөхөр нь архинд дургүй. Гэхдээ оройн хоолон дээр заааал нэг хундага ууж, түүнээ боловсон ёс гэнэ. Хүн орж ирэхэд архи өгөх хэрэгтэй, тэгэхдээ гурван хундага гүйцээгээд л архиа хойш нь хийх хэрэгтэй гэж номлоход нь Оюумаа:
— Яаж архиа буцаагаад далд хийх юм бэ. Хүн муу хэлнэ. Илүү уух дуртай хүн байвал яана! гэхэд:
— Архи өгсөар байтал муулна гэдэг бүдүүлэг зан. Хүнийг архиар цатгах албагүй. Ерөөсөө ч нэрэлхэж байх ч хэрэггүй гэж сургажээ. Оюумаа архиа аваад буцахдаа ичиж улайн зочныхоо нүүр уруу харалгүй гараад, эргэж тэр өрөөнд ордоггүй байснаа нэг мэдэхэд дасчихсан гэмгүй царайлж суудаг болсон байжээ.
Гурван хархүү дуулж наргиж гарцгаав. Оюумаа ч бага багаар амссаар бие нь халуу оргиод нэг л сайхан хөгжөөнтэй болоод ирэв. Залуус дуу хураагчаа тавьж Оюумаатай ээлжлэн бүжиглэв. Хөхөж хөөрсөн, хоргүй цагаан цайлган сэтгэлтэй гурван залуу, хүүхэнд нэг л халуун дотно санагдана.
Нэг өдөр бригадын дарга ирж:
— Хугацаа нь болчхоод байхад энэ хүний та нар яагаад явуулахгүй байна? Та нар ч жаргалтай байгаа биз. Охин ч сэргэлээ. Одоо авч явна аа гэж залуусыг зэмлэхэд Оюумаа зориг гаргаж:
— Эдэнд буруу байхгүй. Би л бие сайжрахаар нь хэд хономоор бодогдоод... Маргаашийн модны тэргээр явъя гэсэнд дарга зөвшөөрөөд орхив. Тэр шөнө орой болтол шуугилаа.
— Бид чинь чамайг анх ирэхэд авгайтай болох нь гэж бодож баярлаж байсан чинь өглөө дуудуулж байж босдог эрх охинтой болчихов оо, чиминь.
— Зүүдийсэн цагаан хүүхэн байсан чинь можийсон бор юм боллоо. Төрхгүйтсэн нэгэн тааралдвал нясалчхаар болсон байх аа.
— Хоол идэх ч гэж инээдтэй юм байсан. Ганц аяга хоол чуутай чаатай бардаг байлаа шүү дээ.
— Одоо хоёр аягандаа эзэн болжээ.
— Гэрийнхэн нь Оюумааг очихоор мангас шиг идэж, махчин шиг унтдаг болж гэх байх даа гээд залуус хөхрөлдөнө. Оюумаа энд ирээд нойр хоолондоо сайн болж биеэ чийрэгжсэнээ юунаас болов гэж эргэцүүлэн бодовч учрыг эс олно. Энэ залуус хоол сайн идвэл өөрт тустай гэж ярьж байхад нөхөр нь «Их идэх хүний оюун санааны ажилд саадтай. Ерөөсөө ч ходоодныхоо хэмжээгээр чихнэ гэдэг хүний ёс биш, адгуусны араншин. Тэр тусмаа эмэгтэй хүн их идэх хэрэггүй. Биеийн галбир эвдэрнэ. Нэг л аяга хоол яг таарна» гэж хэлдгийг нэхэн санахад аль нь зөв болохыг шууд хэлэхэд бас л амаргүй.
— Маргааш явах хүн нэг гардаг юм уу даа гээд Оюумааг босоход Галдан:
— Баавгай хүрээд ирнэ шүү гэсэнд:
— Тэгвэл баавгайнаас айдаггүйгээр нь Хүдэртэйгээ... гэж шуудхан хэлэв. Оюумаа ойн гүн уруу яваад л байхаар нь Хүдэр:
— Чи харанхуйгаас айхгүй байна уу? гэхэд:
— Үгүй чиш... Би мөн ч хөгийн амьтан иржээ гээд аяархан инээгээд ардаа явсан Хүдэрийн өөдөөс харж зогсов.
— Мөн ч сайхан байна шүү. Ийм сайхан газраас яаж явна даа гээд хүүхэн санаа алдахад залуу:
— Ирэх зуныхаа амралтаараа хүрээд ирэхгүй юу гэв.
— Тий! Хүйтэн байгаа юм уу даа гээд Оюумаа Хүдэрийн цээжийг налахад цаадах нь:
— Даарч байвал орох уу даа? гэсэнд:
— Жаахан баймаар байна гээд хүүхэн санаа алдав. Хөлс үнэртсэн энэ зузаан эр сүрчиг ханхлуулсан ганган дэгжин нөхрөөс нь дотно мэт санагдах нь бүр ч хачин. Юу ч бодсон юмгүй моддын орой дээгүүр сүүмэлзэн харагдах од ширтэн зогсож байсан Хүдэр:
— Оюумаа, жихүүн байвал орох уу даа гэж дахин хэлэхэд нь хүүхэнд нэг л гомдолтой юм шиг санагдан юм хэлье гэтэл хоолой дээр нь нэг юм тээглэж зангираад байх шиг болсонд дув дуугүй байшин уруу алхав. Оюумаа босго алхахдаа энэ хоёр гадаа удсан болохоор шоолох байх даа гэж бодон нүүр буруулахийн байтал Галдан:
— Ойн шөнөтэйгөө салах ёс хийчхэв үү? гээд ялдамхан инээмсэглэхэд хүүхний дотор уужраад явчхав.
«Эдэнд ер нь муу санаа, заль мэх гэж бий гэж үү? Жинхэнэ эрчүүд гэж ийм л хэнэггүй, гудиггүй сайхан улсыг хэлдэг байх аа даа» гэж Оюумаа бодоод гүн санаа алдаж гурван залууг сэтгэлдээ шингээж авах гэсэн юм шиг хайр энэрлийн нүдээр тогтуухан харна.

Thursday, August 9, 2007

Personal Home page (PHP)

PHP буюу Personal Home Page нь сервер дээр биелэгддэг Script хэл юм. Өөрөөр хэлбэл сервер компьютер дээр мэдээлэл боловсруулагдаад үр дүн нь хэрэглэгчид энгийн HTML хуудас байдалтайгаар очдог. Script хэл гэдэг нь энгийн текст боловсруулах программ дээр бичиж болох хөрвүүлэлт хийхэд ямар нэгэн хувиргагч програм хэрэглэдэггүй програмын хэл юм.

CGI, ASP, JSP, CFML гэх мэт бусад сервер дээр биелэгддэг хэлнүүдээс PHP хэлний давуу тал нь олон төрлийн өгөгдлийн баазтай холбогдож өгөгдөл мэдээлэлтэй харьцаж чаддагаараа онцлогтой. Жишээлбэл, MySQL, Oracle, Access, SQL, PostgreSQL, mSQL, SyBASE гэх мэт.

PHP хэрхэн ажиллах вэ?
Вэб сервер дээр PHP сервер ажиллах бөгөөд уг сервер PHP кодыг ажиллуулан хэрэглэгчид HTML хуудсыг илгээдэг. Өөрөөр хэлбэл PHP хуудсыг зохион байгуулахад танд Вэб сервер, PHP сервер, Database server хэрэг болно.
Энэхүү жишээ өгүүлэлд Xitami, PHP 4.0, MySQL 4 серверүүдийг ашиглая.

Вэб сервер суулгах

1. Xitami/setup.exe файлыг ажиллуулна.
2. Нээгдэх Xitami Web Server Installations цонхны Welcome хуудасны Next товчлуур дээр дарна.
3. Нээгдэх танилцуулага хуудасны Next товчлуур дээр дарна.
4. Нээгдэх Select Destination Directory хуудсанд Xitami Вэб серверийг байрлуулах замыг сонгох ба зам сонгохгүй тохиолдолд C:\Xitami замыг автоматаар сонгодог.
5. Next товчлуур дээр дарна.
6. Нээгдэх Select Program group хуудсанд Xitami Вэб сервер байрлах програмын группыг заах бөгөөд стандартаар Internet Tools хавтасыг авна.
7. Next товчлуур дээр дарна.
8. Нээгдэх Start Xitami automatically? хуудасны No, I’ll start it when need it сонголтыг идэвхжүүлнэ.
9. Next товчлуур дээр дарна.
10. Нээгдэх Choose Admin Password хуудсанд Вэб сервер рүүгээ хандах хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулна.
11. Next товчлуур дээр дарна.
12. Нээгдэх Choose Server Profile хуудасны Normal – if you run several servers сонголтыг идэвхжүүлж, Next товчлуур дээр дарна.
13. Next товчлуур дээр дарна.
14. Finish товчлуур дээр дарна.

Дээрх үйлдлээр Вэб сервер суулгах үйл явц дуусах бөгөөд уг серверийг сүүлийн үеийн хувилбар болон бусад мэдээллийг http://www.xitami.org хаягаар хандан авч болно.

Вэб серверээ ажиллуулах

Start/Programs/Internet Tools/Xitami Web Server - Windows командыг сонгох буюу C:\Xitami\xiwin32.exe файлыг ажиллуулна.

PHP cуулгах

1. php-4.1.1-installer.exe файлыг ажиллуулна.
2. Нээгдэх Welcome цонхны Next товчлуур дээр дарна.
3. Нээгдэх License Agreement цонхны I Agree товчлуур дээр дарна.
4. Нээгдэх Installation цонхны Advanced сонголтыг идэвхжүүлнэ.

5. Next товчлуур дээр дарна.
6. Нээгдэх Choose Destination Location цонхонд PHP серверийг байрлуулах замыг сонгох ба сонгохгүй тохиолдолд C:\PHP замыг автоматаар сонгодог.
7. Нээгдэх Server Type цонхонд Вэб серверүүдийн төрлийг сонгох бөгөөд Xitami гэсэн сонголтыг идэвхжүүлнэ.
8. Next товчлуурдээр дарна.
9. Нээгэдх File Extensions цонхонд php, php3 сонголтыг идэвхжүүлнэ.
10. Нээгэдх Start Installation цонхны Next товчлуурдээр дарна.
11. OK товчлуур дээр дарна.

Database серверээ суулгах

1. MySQL хавтаснаас SETUP.EXE файлыг ажиллуулна.
2. Нээгдэх цонхнуудад ямар нэгэн өөрчлөл хийлгүйгээр Next товчлуурдээр дарна.
3. Програмын файлуудыг хуулах үйл явцыг дуустал хүлээнэ.
4. Нээгдэх Setup Complete цонхны Finish товчлуур дээр дарна.

Database серверээ ажиллуулах

C:\mysql\bin замаар хандаж winmysqladmin.exe файлыг ажиллуулна. Энэ үед WinMySQLadmin 1.3 гэсэн цонх нээгдээд хаагдах бөгөөд програм санах ойд ачаалагдаж, програмын дүрс дэлгэцийн баруун доод буланд байлах System tray дээр харагдана.

PHP My Admin програмыг суулгах

Уг програмаар өгөгдлийг баазаа зохион байгуулна. Суулгахдаа phpMyAdmin хавтасыг C:\Xitami\webpages хавтаст хуулна.

Вэб хуудсуудаа Вэб сервер руу хуулахдаа C:\Xitami\webpages хавтаст хуулдаг.
Вэб серверээс Вэб хуудсуудаа үзэхдээ http://127.0.01/ хаягаар хандана. Жишээлбэл, мэдээ нэмэх хуудасаа news.html nerteigeer news хавтаст хадгалсан тохиолдолд уг хуудсыг http://127.0.01/news/news.html хаягаар хандаж дуудна.

Энгийн PHP код бичих

PHP хэлний кодыг энгийн текст боловсруулах програм дээр бичиж болхоос гадна HTML хуудас дотор бичиж болно.

РНР хуудас нь <?php тэмдэгээр эхэлж ?> тэмдэгээр дуусна. Өөрөөр хэлбэл <?php ба ?> хашилтын хооронд РНР кодыг бичдэг. Жишээ болгон Hello, World! хуудсыг PHP хуудасаар бичиж үзье.

1. Notepad програм дээр дараах кодыг бич.
2. Файлаа C:\Xitami\webpages хавтаст hello.php нэртэйгээр хадгал.
3. Браузер програмаа нээн http://127.0.0.1/hello.php хаягаар хандан Hello, World! хуудсаа нээнэ.
Одоо кодоо дараах байдлаар HTML хуудастай хольж бич.
Yр дүн нь өмнөх хуудастай ижил боловч кодын хувьд өөр.

Хувьсагч зарлах, хувьсагчаар утга дамжуулах

Variable буюу хувьсагч гэдэг нь програмчлалын хэлний гол ойлголуудын нэг бөгөөд тооцоолон бодох үйл ажиллагаанд хувьсагчид байгаа утгыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл хувьсагч нь түр санах oйд ямар нэг value буюу утгыг түүнийг хэрэглэгдэх хүртэл нь хадгалах бөгөөд өөр мэдээллийг оруулсан тохиолдолд өмнөх мэдээлэл нь устдаг. Хувьсагч нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг.

PHP хэлэнд хувьсагчийг $ тэмдэгийн араас зарлах бөгөөд Numbers, Strings, Arrays, Objects гэсэн төрлүүд байдаг.
Хувьсагчийн нэрийг үсэг, доогуур зураасаар эхлүүлэх ба араас нь үсэг, тоо холилдон орж болдог. Жишээ нь: $variable, $_variable гэх мэт.

Дараах жишээнд Hello, World! хуудсыг хувьсагч ашиглан үүсгэе.
Жишээн дээр $myvar хувьсагчийг зарлан Hello, World! гэсэн утга оноож, echo $myvar командаар $myvar хувьсагчид байх утгыг хэвлэж байна. Браузер програм дээр харагдах үр дүн нь ижил.

Жишээг хийж үзээрэй

<FORM ACTION="welcome.php" METHOD=GET>
First Name: <INPUT TYPE=TEXT NAME="firstname">

Last Name: <INPUT TYPE=TEXT NAME="lastname">
<INPUT TYPE=SUBMIT VALUE="GO">
</FORM>

<FORM ACTION="welcome.php" METHOD=POST>
First Name: <INPUT TYPE=TEXT NAME="firstname">

Last Name: <INPUT TYPE=TEXT NAME="lastname">
<INPUT TYPE=SUBMIT VALUE="ПОСТ">
</FORM>


welcome.php файлд дараах кодыг бичээрэй

<?php echo( "Welcome to our Web site,$firstname $lastname!" );?>
<?php
if ( $firstname == "Chinggis" ){
echo( "Welcome, oh glorious leader!" );
}
else {
echo( "Welcome, $name!" );
}
echo('
');
?>

Бас нэг бичсэн өгүүллээ харанхуй upload хийчлээ. Одоо бол бүгд шинэ хувилбарууд нь гарцан байгаа. Уг өгүүлэлтэй хамт нэг CD хэвлүүлсэн бөгөөд уг диск дээр өгүүлэлд хэрэглэсэн файлууд байгаа билээ. CD дээрх файлууд хэрэгтэй бол и-мэйл бичээрэй.

Monday, July 30, 2007

Хүн ч муухай л байдаг юм байна.

Хүн ч муухай амьтан юм даа. Хичнээн сайн найз ч гэсэн хүний санаагүйг санах юм даа. Найзаа гэж бодоход ч хэцүү, муухай л юм даа. Хүний муухай санаа энэ өдөртэй хамт өнгөрөх болов уу ... ...
Хүнд ханилсан хань ижий ааваас дутуугүй найз гэж байдаггүй билүү!

Thursday, July 26, 2007

Дүүтэйгээ ийн хуучлав ...

Компьютерийн диск төхөөрөмжүүдийг холбох (master/slave) талаар дүүтэйгээ ярьсан яриагаа тавьчихлаа. Ийм асуудал тулгардаг хүмүүст мэдхэд илүүдэхгүй болов уу.

Дүү: Hi
Дүү: yum asuuyaa
Эгч: hii
Дүү: D disknees ni yaj boot unshuuldag yum be
Эгч: D deeryamar system baigaan
Дүү: D gees ni boot unshuulaad C g ni formatlaad C deer ni yum suulgaj boloh uu
Дүү: yamar ch sys baihgui
Эгч: bolno l doo
Дүү: C deer ni uildliin sys suutsan baigaan
Эгч: ahiad D deer suulgah geed bgaam uu
Эгч: bolno oo
Дүү: ugui ee C deer
Эгч: bi windows iin yugaar ni hiideggiig medehgui
Эгч: boot unshihdaa ajil disk deer yamar systemiig unshig be gej asugaad, songood songohgui bol heden minutiin daraa ali negiig ni shuud achaaldag tiim yum hiichdeg
Эгч: ter ni OS deer ni tohiruuldag yum baidag
Эгч: windowsiinhiig bi hiij uzeegui, tiim yumaar hiideg gej sonsoj baigaad martjee
Эгч: zugeeer neg windows bol
Эгч: XP boot cd unshuulaad system suulgahdaa l D disk deer suulgana aa geed songood formatlaad suulgaj bolni shdee
Дүү: zuv zuv
Дүү: hen negenii hiij baigaag harj l surahgui bol bi uuruu uchiriig ni olj chadahgui yum shig bn l daa
Эгч: mm
Эгч: yaag yaah gesenees ahiad bichdee
Дүү: ene ih urt tuuh ee
Эгч: zaa
Дүү: ehleed bi PC dee DVD Writer nemj tavih gesen chini boldoggui
Дүү: tegesen manai neg naiz ireed avhuulchihsan baihgui yu
Дүү: boot CD ni DVD CD baihgui yu
Дүү: ternees OS suulgah gesii ug ni
Эгч: zaa, naadah chin DVD baina uu yu uu baina hamaagui shdee
Эгч: zugeer l CD rom gesen ug
Дүү: Tegeed boot ee hiisen chini huuchinaasaa hagaad baigaamuu erduu boldogui
Эгч: aan
Дүү: tiim uu
Дүү: tegeed suuldee harnaas ni unshuuldag yum uu gej bodloo
Эгч: naad chin UBS DVD CDrom bish biz sdee
Эгч: iim iim bish uu
Дүү: ugui ee
Дүү: bish
Эгч: chi baina shdee hard bolon CD driveraa maste slave bolgoj zalgah, setup deeree haanaas boot ehelj unshij ehleh daraallaa anduuraad baigaan baina
Эгч: ehleed master slave holboh talaar zuvluguu avah uu?
Дүү: ok za tegii
Эгч: OK
Эгч: 1.
Эгч: aan tii
Эгч: neg asuuh yum baina
Дүү: za
Эгч: boardnii hard zalgaj baigaa zalguur ni urgun, 40 hultei IDE mun uu?
Эгч: suuliinn uyed neg jijighen boltson shdee, bi neriig ni medkuin ene shiniihiig ni
Эгч: IDE1, IDE2 geed
Дүү: bi toolj uzeegui 1, 2 gesen ide tei boduul 40 yum bn l daa
Эгч: http://images.cybertechhelp.com/images/ide-cables.jpg
Эгч: 40 baidag sanagdjiina aa, bish ch baij magad oo
Эгч: mun biz dee
Дүү: urgun bol 40
Эгч: zurag
Дүү: mun
Дүү: ti
Эгч: iim cable aar CD rom, hardaar holboj baigaa gedeg chin huuchnii edee gesen ug baina
Эгч: Zaa tegvel Zuvluguu 1 dee orii
Дүү: za
Эгч: Harduud bolon CD rom uudiig master slaveer holboh gesen,
Дүү: anhang
Эгч: 1. Tegeheer board deer chin IDE1, IDE2 gesen hard yum uu CD ROM zalgah uur buyu slot bii
Дүү: anha
Эгч: 2 shirheg ijilhen yum baina gesen ug shdee
Дүү: anha
Эгч: protsessoroo zadlaad teriig harahaar negniih ni hajuud IDE1, nuguugiinh ni havuud IDE2 geed bichtsen bii. zarim board deer 1, 2 esvel HDD geed ch bichtsen bii
Эгч: Golduu l ehniiheeree bii dee, IDE1, IDE2 gej
Эгч: ziak
Дүү: anha
Дүү: IDE 1 ees ni Hard baigaa
Дүү: 2 oos ni 2 CDROM
Эгч: neg IDE d neg data cabel zalgana. ter data cable ni 2 salaaldag
Дүү: anha
Эгч: uuruur helbel neg IDE-d 2 shirheg disk tuhuurumj zalgana aa gesen ug
Эгч: IDE1, IDE2 geheer niitdee 4 shirheg disk tuhuurumj baigaa biz
Дүү: tiim ee
Эгч: ziak
Эгч: tegeheer ene 4 shirheg disk tuhuurumj chin 4 uulee uur uur erembe buyu zindaatai gejuugaa
Эгч: master, mastert holbogdsen slave, 2 dahi master, tuund holbogdson slave geed uur
Эгч:
Дүү: zia
Эгч: master disk chin erh undurtei ni, tom zindaaniih,
Эгч: tuuniig ni IDE1 gesen uurt zalgana.
Эгч: zaaval
Эгч: tegeed master disk tuhuurumjiinhee JUMPR gedeg yumiig ni master gedeg deer ni taaruulana.
Эгч: IDE1-d master aa zalgahgui bolhoor tanidaggui board hurtel baidii
Эгч: hehe
Эгч: tegeed nuguu uzuurt ni mastert holbogdoh slave aa zalgana.
Дүү: master diskee hardaa bolgono uu
Эгч: ene slave disk tuhuurumjiinhee JUMPR iig ni slave gedeg deer ni taaruulana.
Эгч: tegne
Эгч: gol C disk bolj ajillah hard diskee master bolgono
Дүү: ok
Эгч: odoohon
Эгч: hun irj yum avaad saatchihla
Дүү: za
Эгч: tegeheer IDE1 gedeg uurend master/slave gedgiig ni zalgah ni ee, jumpraa tegehnee gedegee oilgoson tee
Эгч: hehe
Дүү: za
Дүү: oilgoson
Эгч: odoo daraa ni IDE2 gedeg nuhend ni zalgah disk tuhuurumj chin 2 dahi master tuunii slave buyu secondary master/secondary slave gesen ug
Дүү: ok
Дүү: z
Дүү: a
Эгч: secondary master diskniihee jumpriig ni cable select gedeg deer ni tohiruulana.
Дүү: cable select gedeg tohiruulga bas baidag yum uu
Эгч: tuunii slaveiin jumpriig ni hiihgui hooson orhino
Эгч: tiim ee
Эгч: bii
Дүү: anha
Эгч: neg hard, neg CDROM baigaa tohioldold 2 uulang ni 1 cable aar IDE1 dee holbochino.
Эгч: ingej holboj baigaa tohioldold CDROM iin jumpr yamar ch baisan hamaagui master bish l bol tegeed bolchino
Дүү: ene bolhoor hoyouulangaar ni holbotsiin baina
Дүү: aan za za
Эгч: 1hon bolhoor hamaagui tegj baigana, gehdee CDROM chin master deeree taaruulagdaagui baigaa
Эгч: CDROM oos uur yamar ch baisan hamaagui uur tolgoigii ni erguuleh disk tuh baihgui bolhoor board chin taniad l baigaa hereg l dee
Дүү: anha
Эгч: gehdee minii helseneer zalgachihval tolgoi ergehgui er ni zuv baidag l daa
Дүү: za za
Эгч: Odoo master slave 2 OK boltson tee
Эгч: disk bolgon deer jumpiig yaaj hiivel yamar bolohuu gedgiig ni bichtsen baijiidag shdee
Эгч: odoo setup aa yaaj tohiruulah be ee geheer setup ruu gaa orchino
Дүү: IDE2 iin master aa DVDROM IDE2 sleve ee CDROM bolgochihvol boloh uu
Эгч: tegeheer master gej orj irehgui, secondary master gej tanigdaj baigaa baih aa
Эгч: esvel board chin tanihgui de
Дүү: 1 hard 2 CDROM iig yaj zalgaval deer ve
Эгч: chi eruusuu l hard, CDROM 2 toi yum chin
Эгч: IDE1 deeree hard aa master bolgood holbochih
Дүү: za
Эгч: IDE2 deeree DVDROM oo secondary master bolgood zalgachih
Дүү: za
Эгч: daraa ni neg hard hemuul tuuniigee slave deer ni tavij baigaad IDE1 iin sul baigaa uzuurt ni holbood, CDROM holbuul IDE2 iin hoo sul baigaa uzuurt ni jumprgui holbood
Эгч: tegeed baihgui yu uu
Дүү: anha
Дүү: odoo hamgiin chuhal ni Dahiad neg CD romoo haana ni hen bolgoj holboh uu
Эгч: tegeed setupaaraa orood auto hard detectgeed
Эгч: harin tii
Эгч: CDROM holbuul IDE2 iin hoo sul baigaa uzuurt ni jumprgui zalgana
Дүү: aan za
Эгч: DVDROM oo IDE2 too secondary master buyu jumpraa cable select bolgood zalgatsan shde
Дүү: ok
Дүү: tegsen
Эгч: nuguu CDROM oo jumpriig ni avch hayad DVD niihee sul baigaa uzuurt ni zalga
Эгч: tegheer chin chi master, secondary master/secondary slave gesen 3 disk tuhuurumjtei bolno
Дүү: ok
Дүү: tiim bn
Эгч: tegej zalgaad odoo setupaaraa orood detect hiigeed uz
Эгч: tegeer chin yaag chinii naad bodoj zalgasnaar taniad garaad irne dee
Дүү: setupruugaa orood yana genee
Эгч: odoo 2 dahi setup iin heseg ruu orjeegaaz
Эгч: setup ruugaa orno tee
Дүү: ali setup
Дүү: bilee
Эгч: computeriin chin
Дүү: contriol panerl
Эгч: yaag tognii tovchluur deer darahaar del daruul setup ruu gedeg shdee
Эгч: bish
Эгч: anh boot unshaad
Эгч: sulgaa n
Эгч: bishee
Дүү: aan
Дүү: del daraad ordog
Эгч: bios oo unshaad bootee unshihaasaa umnu setup ruu DEL yum uu F2 ch yum uu daraad orno gesen har delgets deer tsagaanaar bichdeg
Дүү: F2 daraad ordog
Эгч: yaag naadah chin
Эгч: tuhh
Дүү: aan za za
Эгч: tiisheegee orhoor chin
Дүү: anha
Эгч: auto hard disk detect gej baih yostoi
Эгч: neg tiimerhuu utgatai ed baih yostoi
Дүү: za za
Эгч: tegheer amtomaatar uuruu shalgaad garaad irne
Дүү: enenii boot setup ni ih l sonin yum bn le
Дүү: haana hamar dick tuhuurumj baigaa ni tanisan eseh ni garaad ireh uu te
Эгч: shuud detect hiigeed master chiniim baina taniulah uu? Yes/No
Эгч: yes bol Y deer daraad enter darchina
Эгч: No bol N deer daraad enter darna
Эгч: tegeed masteriin slave ene baina geed buh hemjee damjaa ni garaad irne
Эгч: tegeed l Y yum uu N
Эгч: 4 uulengii ni gargaad irne
Дүү: bugdiig ni Y geed bochih yum bn te
Дүү: ok
Эгч: hard detect bolhoor CDROM chin garch irkui baij magad chin
Эгч: ugaasaa zalgaagui baihgui yumiig yes geh ni geh yalgaaguiz
Эгч: duraa huruul yes
Эгч: durguigee huruul NO sht
Эгч:
Дүү: hehe
Дүү: za za tolgoinii ergee garlaa daa yotoi net
Дүү: neg
Эгч: tegeed
Эгч: boot iig haanaas hen guai ni ehelj unshuulah be ee gedeg yum
Эгч: aa tii suuliin uyeiin boarduud zalgahaar setup ruu oruulahgui shuud uuruu tanichihdag l daa.
Эгч: gehdee tanij baina uu ugui yu uu gedegee setupaar orood harna
Эгч: bolkui bol neg auto detect hiigeed
Эгч: disk tuhuurumj ene ter yu holbotson baigaag ni setup ruugaa orood hamgiin ehnii menud ni ch biluu deer neg gazar ni bicheetei baijiidii
Эгч: ter auto hard detect chin bol zalgasaniis shalgaad tahih asuudal shdee.

Эгч: Odoo ali diskneesee ehelj boot unshih bee gedegiig asuuh u?
Эгч: teriig medeh uu
Дүү: teriig ni medne
Эгч: ziak
Дүү: ziak
Эгч: CDROM oosoo ehleed unshdag bolgoj baigaad boot CD unshuuldag shdee
Эгч: ziak ziak
... ... ...

Friday, July 20, 2007

Яа яа дуусгачихлаа ... ...

Доорх Macromedia Dreamweaver MX тухай өгүүллээ одоо л бүрэн эхээр нь оруулж дууслаа даа. Хэдэн өдөр цаг гаргаж хүчээр суулаа ш дээ. Хичнээн өмнө бичсэн байсан ч гэлээ блог руу зөөнө гэдэг шаггүй эд юм аа. Анхандаа оруулсан засвар нь Edit html хэсэгт болон Compose хэсэг хоёрын хооронд шилжихэд эргээд нурчихаад байгааг анзаарахгүй баахан юм илүү хийсэн байх юм. За энэ ч яахав. Ямар ч байсан хэрэгтэй хүндээ хэрэгтэй байвал болоо доо. Гэхдээ энэ оруулаад байгаа зүйлүүд маань нэг л хүнд хүртээлгүй хоцрогдсон санагдаад байгаа. Үнэн дээ би одоогоор иймэрхүү зүйлээр нээг их оролдохгүй жаахан хөндийрөөд байгаа болохоор дэмий хатуу дискний буланд байжийхаар ганц нэг хүний нүд хужирлаад Интернэт гуайн мухарт байж байвал зүгээр юм болов уу гэж бодсоных билээ.

Дашрамд хичээнгүйлэн гуйхад эрхэм та нийтлэлийг маань энэ тэнд ашиглахдаа ашиг хонжоо бодолгүй, үүнийг сийрүүлэгч миний нэрийг байг гэхэд ядмагхан блогийг маань дурьдаж, блогоос нийтлэлийг унших боломжоор хангаж өгч байна уу.

Асууж тодруулах, алдаа оноо байх аваас сэтгэгдлээ үлдээвэл би бээр туйлын баяртай хүлээн авах болой.

Monday, July 16, 2007

Macromedia Dreamweaver MX

Macromedia Dreamweaver MX нь Вэб програм, Вэб хуудас, Вэб сайт хөгжүүлэх, кодчилох, зохион байгуулахад зориулагдсан HTML едитор програм юм. Вэб хуудас хийх гол үндэс болох HTML хэлийг Dreamweaver MX програм өөрөө боловсруулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл Dreamweaver програм нь Text & Toolbar Editor програм бөгөөд Вэб хуудас зохион байгуулахад кодыг бичилгүйгээр бэлэн хэрэгслийг шууд оруулан ашиглах боломжийг олгодог. Түүнчлэн Dreamweaver MX програмаар ASP, ASP.NET, ColdFusion Markup Language (CFML), JSP, PHP гэх мэт серверт хандалтад хэлүүдийн ашигласан динамик, өгөгдлийн бааз бүхий Вэб програм боловсруулах боломжтой.

Microsoft Windows үйлдлийн системийн системийн үзүүлэлт
Macromedia Dreamweaver MX програмыг ашиглахын тулд дараах системийн үзүүлэлтийг хангасан компьютертэй байх ёстой.
- Intel Pentium II ба түүнтэй төстэй 300 MHz болон түүнээс дээш хурдтай процессор
- Windows 98, Windows 2000, Windows NT (Service Pack 3 ба түүнээс дээшхи хувилбар суулгасан байх), Windows ME, Windows XP
- Netscape Navigator, Microsoft Internet Explorer 4.0 түүнээс хойших хувилбар
- 96 MB random-access memory (RAM) (128 MB байхыг зөвлөе)
- Хатуу дикс дээр 275 MB хэмжээний хоосон зай байх
- 800 x 600 цэгийн нарийвчлалтай, 256 өнгийн монитор. (Сая өнгө, 1024 x 768 цэгийн нарийчвлалтай байхыг санал болгоё)
- CD-ROM драйвер

Macromedia Dreamweaver MX програмыг санах ойд ачаалах
Програмыг дараах аргуудаар санах ойд ачаалж болно. Үүнд:

Нэг.
1. Start товчлуур дээр дарна.
2. Нээгдэх Windows жагсаалтаас Programs бүлгийг сонгоно.
3. Нээгдэх жагсаалтаас Macromedia бүлгийг сонгоно.
4. Нээгдэх жагсаалтаас Macromedia Dreamweaver MX командыг сонгоно.

Хоёр.
C:\Program Files\Macromedia\Dreamweaver MX\Dreamweaver.exe файлыг нээх замаар ажиллуулж болно.

Macromedia Dreamweaver MX програмаас гарах
Доорх аргуудаар програмаас гарч болно. Үүнд:
- File/Exit команд сонгоно.
- Ctrl+Q товчлууруудыг дарна.
- Цонхны зүүн дээд талд байрлах Macromedia Dreamweaver MX програмын цонхыг удирдах системийн цэсийн Close товчлуур дээр дарна. Зураг 1.

Зураг 1. Цонхыг удирдах системийн цэс.

Програмын цонхны бүтэц
Dreamweaver MX програмыг локаль компьютер дээрээ суулгаад анх удаа санах ойд ачаалах үед Workspace Setup цонх нээгдэнэ. Зураг 2. Уг цонхонд өөрт тохиромжтой ажлын талбарыг сонгоно. Yүнд:
- Dreamweaver MX Worksapce - Dreamweaver програмын MX хувилбарт зориулсан шинэ хувилбар бөгөөд баримтын цонх, панелууд нь нэг том програмын цонхонд нэгдсэн ажлын талбар юм. Панел группууд нь програмын цонхны баруун талд байрладаг.
HomeSite/Coder-Style сонголтын идэвхжүүлбэл нэгтгэсэн ажлын талбартайгаа ижил боловч панел группууд нь програмын цонхны зүүн талд байрладаг. Macromedia HomeSite болон Macromedia ColdFusion Studio програмын ажлын талбартай ижил төстэй юм.
- Dreamweaver 4 Worksapce - Dreamweaver програмын 4.0 хувилбарын ажлын талбартай төстэй, баримтын цонх, панелууд нь тус тусдаа жижиг цонхнуудад байрладаг.

Зураг 2. Workspace Setup цонх.

Ажлын талбарыг солих
Ажлын талбарын сонгочихсон тохиолдолд дахин өөрчилж өөр ажлын талбарыг сонгох боломжтой. Yүний тулд:
1. Edit/Preferences команд сонгох юм уу гарын Ctrl+U товчлуур дээр дарна.
2. Нээгдэх Preferences цонхны катенгороос General хэсгийг сонгоно. Энэ сонголт Preferences цонх нээгдхэд сонгогдсон байдаг.
3. Change Workspace товчлуур дээр дарна.
4. Нээгдэх Workspace Setup цонхонд ажлын талбараа сонгон идэвхжүүлнэ.
5. OK товчлуур дээр дарна.

Шинэ сонголт Dreamweaver дахин ачаалах үед идэвхжих тухай мэдэгдэл бүхий анхааруулгын мэдээлэл нээгдэнэ.

6. OK товчлуур дээр дарах замаар анхааруулгын мэдээллийг хаана.
7. OK товчлуур дээр дарж Preferences харилцах цонхыг хаана.
8. Dreamweaver програмаасаа гарч, дахин ачаална.

Dreamweaver MX програмын цонх нь дараах бүтэцтэй байна. Зураг 3.

Зураг 3. Macromedia Dreamweaver MX програмын үндсэн цонх.

Insert bar – Оруулах хэрэглүүрийн мөр. Зураг, хүснэгт, давхарга гэх мэт янз бүрийн объектуудыг хуудсанд оруулах товчлууруудийг агуулдаг. Объект бүр нь HTML кодын нэг хэсэг болж бичигдэх бөгөөд өөр өөр аттрибуттай байж болно. Объектыг Insert цэснээс оруулах, оруулах хэрэглүүрээс команд сонгох нь ижил.

Document toolbar – Баримтын хэрэглүүрийн мөр. Баримтын цонхноос шалтгаалан ялгаатай байдлаар харагдах товчлуурууд, pop-up цэс бүхий хэрэглүүрийн мөр.

Document window – Баримтын цонх. Вэб хуудсыг зохион байгуулах үндсэн ажлын талбар юм. Энэхүү цонхонд Вэб хуудсыг нээж, засварладаг.

Standard toolbar – Стандарт хэрэглүүрийн мөр. Ажлын талбарын анхны хэлбэрээр байгаа тохиолдолд уг хэрэглүүр дэлгэцэнд харагддаггүй. File, Edit цэсний түгээмэл хэрэглэгддэг New, Open, Save, Save All, Cut, Copy, Paste, Undo, Redo зэрэг командуудыг агуулдаг. Стандарт хэрэглүүрийг View/Toolbars/Standard командаар дэлгэцэнд нээнэ.

Property inspector. Сонгосон текст болон объектын шинж чараныг харж, засварлаж болно. Объект бүр нь өөр өөр шинж чанартай байна. Өөрөөр хэлбэл сонгогдсон объектоос шалтгаалан Property inspector хэрэглүүр өөрчлөгдөж байдаг.

Tag selector. Баримтын цонхны төлөв байдлын мөрөнд курсор идэвхитэй байгаа хэсгийн HTML таг шаталсан хэлбэрээр харагддаг.

Panel groups – Панел талбарууд. Шаардлагатай панел талбаруудын толгой хэсгийг зэрэгцүүлэн жагсаасан байдаг. Талбаруудын нэр дээр дарах замаар нээж хаана. Нэрийн өмнөх сум хойш (барууд гар тийш) заасан хэлбэртэй байвал уг талбар хаалттай, доош чиглэсэн байвал нээлттэй байгааг илтгэнэ.

Site panel – Сайт панел. Сайтынхаа файл, хавтсыг зохион байгуулах боломжийг олгоно.

Launcher bar. Ажлын талбарын анхны хэлбэрээр байгаа тохиолдолд уг хэрэглүүр дэлгэцэнд харагддаггүй. Түгээмэл хэрэглэгддэг бүлэг хэрэгслүүд (inspectors болон panel)-ийг нээх, хаах товчлууруудыг агуулах ба баримтын цонхны баруун доод буланд байрлана. Launcher мөрөөс хэрэглүүрийн тэмдэгт товчлуур дээр дарах замаар хэрэглүүрийг нээх ба хаана. Нээгдэж байгаа хэрэгслүүд панел талбар дээр нээгдэнэ. Өөрөөр хэлбэл панел талбарт Dreamweaver MX програмын хэрэглүүрүүд нээгддэг. Launcher хэрэглүүрийг дэлгэцэнд нээхдээ:
1. Edit/Preferences командыг сонгоно.
2. Нээгдэх Preferences харилцах цонхны Panel хэсгийг сонгоно. Зураг 4.

Зураг 4. Preferences харилцах цонх, Panel хэсэг.

3. Show Icons in Panels and Launcher командыг идэвхжүүлнэ.
4. OK товчлуур дээр дарна.

Launcher бүлэгт хэрэглүүрийг нэмэхдээ:
1. Edit/Preferences командыг сонгоно.
2. Нээгдэх Preferences харилцах цонхны Panel хэсгийн сонгоно. Зураг 4.
3. Show in Launcher талбарт Launcher бүлэг дэх товлууруудын жагсаалт байрлах бөгөөд "нэмэх" товчлуур дээр дарна. Зураг 4.1.

Зураг 4.1. Нэмэх товчлуур

4. Нээгдэх цэсээс нэмэх хэрэглүүрийнхээ нэрийг сонгоно.
5. OK товчлуур дээр дарна.

Launcher бүлгээс хэрэглүүрийг хасахдаа:
1. Edit/Preferences командыг сонгоно.
2. Нээгдэх Preferences харилцах цонхны Panel хэсгийг сонгоно. Зураг 4.
3. Show in Launcher талбар дахь товчлууруудын жагсаалтаас хасах хэрэглүүрийнхээ нэрийг сонгон идэвхжүүлнэ.
4. "Хасах" товчлуур дээр дарна. Зураг 4.2.

Зураг 4.2. Хасах товчлуур

5. OK товчлуур дээр дарна.

Сайттай ажиллах
Macromedia Dreamweaver MX програмаар Вэбсайт зохион байгуулахдаа локал компьютер дээрээ хуудсуудаа үүсгэж, засварлаад дараа нь хуудсуудаа Вэб сервер рүү хуулах боломжтой. Ингэснээр локал компьютер дээрээ сервер суулгах, ямар нэгэн Вэб сервер суулгах шаардлагагүй.

Сайт гэдэгт дараах ойлголтуудыг авч үзэж болно. Yүнд
· Website – Вэбсайт. Вэб сервер дээр байрлах ижил агуулга, зорилго, загвар бүхий өөр хоорондоо холбоотой хуудсууд юм. Ихэнх Вэб загварууд нь уялдаа холбоо бүхий сайтуудаас бүрдэх бөгөөд ижил төрлийн хуудсуудын нэгдэл биш байдаг. Эдгээрийг хэрэглэгч Вэб браузер програмаар хүлээн авч үздэг.
· Remote site – Алсын сайт. Вэб сервер дээр байрлах Вэбсайтын файлууд.
· Local site – Локаль сайт. зохион байгуулж байгаа Вэб сайтын дотоод хадгалах төхөөрөмж дээр байрлаж байгаа байрлал юм. Өөрөөр хэлбэр локаль диск дээр байгаа алсын сайтын файлууд.

Сайттай ажиллахдаа сайтаа тодорхойлж өгөх шаардлагатай. Yүний тулд Site definition харилцах цонхыг ашиглана. Site definition харилцах цонх нь Basic, Advanced гэсэн хоёр хуудсаас тогтох бөгөөд Basic хуудас нь сайтыг тодорхойлход алхам алхмаар зааварчилгаа өгдөг. Ямар нэгэн зааварчилгаа шаардахгүйгээр өөрөө сайтаа тодорхойлохын тулд Advanced хуудсыг сонгох хэрэгтэй. Нэгэнт тодорхойлсон сайтын хувьд сайт панелыг ашиглан сайтаа засварлана. Энэ нь сайт сонгох, үүсгэх, засварлах, шинээр хавтас болон .html файл үүсгэх, устгах, нээх, сервертэй холбогдох гэх мэт боломжуудийг олгоно. Зураг 3.

Сайтаа тодорхойлох
Вэб сайтаа өөрийн хатуу диск дээр нэр өгч, хавтас болгон хадгалдаг. Энэхүү хавтсаа Local Root Folder хэмээн нэрлэдэг. Local Root Folder нь өөрийн зохион байгуулж буй сайтдаа тусгайлан зааж өгсөн хавтас юм. Иймд Local Root Folder хавтсаар ямар нэгэн диск болон хэрэглээний програмын системийн хавтсыг зааж өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хамгийн зохимжтой зохион байгуулалтын арга нь хатуу диск дээрээ Вэб сайтуудаа байрлуулах дурын хавтас үүсгээд тухайн үүсгэсэн хавтас дотроо Local Root Folder хавтсаа үүсгэх явдал юм. Энэ нь тухайн нэг Local Root Folder бүрт нэг сайт харгалзан ажиллахад хялбар болно.

Локаль сайт үүсгэхийн тулд:
1. Програмын цонхны Site/New Site... командыг сонгоно.
2. Нээгдэх Site Definition харилцах цонхны Advanced хуудсыг сонгоно.
3. Category талбараас Local Info хэсгийг сонгоно. Зураг 5.

Зураг 5. Site Definition харилцах цонхны Local Info хэсэг.

4. Site name талбарт сайтынхаа нэрийг оруулна. Энэхүү нэр нь Сайт панел pop-up цэсэнд харагдана. Сайтын нэрийг дурын байдлаар сонгож болно.
5. Local Root Folder талбарт локаль диск дээрх сайтынхаа файл, директоруудыг хадгалах хавтсаа зааж өгнө. Хавтасны нэрийг шууд бичиж болох ба уг талбарын ард орших хавтасны дүрс бүхий товчлуур дээр дарж, нээгдэх Choose Local Root Folder харилцах цонхонд сонгох хавтсаа нээгээд Select товчлуур дээр дарна.
6. Refresh Local File List Automatically товчлуурыг идэвхжүүлснээр Local Root Folder хавтаст файл, хавтас нэмэх, засварлах тохиолдолд файлын жагсаалтыг автоматаар сэргээж дуудна. Уг товчлуурыг идэвхгүй болговол Dreamweaver програмын файлтай ажиллах хурд нэмэгдэх бөгөөд харин Site панел дахь локаль хэсгийн файлын жагсаалт автоматаар сэргээгдэхгүй. Site панел дахь файлын жагсаалтыг сэргээх тохиолдолд Site панелын Refresh товчлуур дээр дарах буюу уг панелын View/Refresh командыг сонгоно.
7. Default Images Folder талбарт шаардлагатай гэж үзвэл сайтынхаа зураг хадгалах үндсэн хавтсыг зааж өгнө. Yүний тулд уг талбарын ард орших хавтасны дүрс бүхий товчлуур дээр дарж, нээгдэх Choose Local Images Folder харилцах цонхонд сонгох хавтсаа нээгээд Select товчлуур дээр дарна. Зураг хадгалах үндсэн хавтсаа Local Root Folder хавтасны дэд хавтас байдлаар үүсгэх нь зохимжтой.
8. HTTP Address талбарт бэлэн болгосон сайтаа байрлуулах (upload) хийх URL хаягийг бичвэл Dreamweaver програм бодит хаягтай харьцуулж холбоосуудыг шалгана.
9. Cache товчлуур нь сайт удирдах ажил болон холбоосын хурдыг нэмэгдүүлэх зорилготой локаль кэшийг үүсгэх эсэхийг тодорхойлно.
10. OK товчлуур дээр дарна.

Баримт үүсгэх
Dreamweaver програмаар олон төрлийн баримтуудыг үүсгэх боломжтой. Жишээлбэл, HTML, PHP, JavaScript, CSS, XML гэх мэт.

Шинээр баримт үүсгэхдээ:
1. Програмын цонхны File/New... командыг сонгоно.
2. Нээгдэх New Document харилцах цонхонд үүсгэх баримтынхаа төрлийг сонгоно. Зураг 6.
3. Create товчлуур дээр дарна.

Жишээ болгон .jsp төрлийн баримт үүсгэхийг авч үзье. Yүний тулд:
1. Програмын цонхны File/New... командыг сонгоно.
2. Нээгдэх New Document харилцах цонхны General хуудсыг нээнэ. Зураг 6.

Зураг 6. New Document харилцах цонх.

3. Category талбараас Dynamic Page командыг сонгоно.
4. Нээгдэх Dynamic Page талбараас JSP командыг идэвхжүүлнэ.
5. Create товчлуур дээр дарна.

Хавтас үүсгэх
1. Site панелыг нээнэ.
2. File/New Folder команд сонгоно.
3. Хавтасынхаа нэрийг бичээд Enter товчлуур дээр дарна.

Файл/хавтас устгах
1. Site панелыг нээнэ.
2. Устгах файл болон хавтасны нэрийг идэвхжүүлнэ.
3. Гарын Delete товчлуур дээр дарах буюу File/Delete команд сонгоно.
4. Нээгдэх Macromedia Dreamweaver MX цонхны OK товчлуур дээр дарна. Энэхүү цонхонд устгах эсэхийг лавлаж асуух бөгөөд устгахгүй тохиолдолд Cancel товчлуур дээр дарна. Зураг 7.

Зураг 7. Macromedia Dreamweaver MX цонх.

Файл нээх
Файлыг доорх аргуудаар нээдэг. Үүнд:
1-р арга. Site панел хэсгийн файлын жагсаалтаас нээх файлын нэр дээр хос даралт хийх буюу уг панелын File/Open команд сонгоно.
2-р арга. Програмын File/Open команд сонгож, нээгдэх харилцах цонхонд шаардлагатай файлынхаа замыг заагаад Open товчлуур дээр дарна. Уг командаар Local Root Folder хавтасны гадна орших файлыг нээх боломжтой. Зураг 8.

Зураг 8. Файл нээх Open цонх.

Нээлттэй байгаа баримтуудын хооронд шилжихдээ програмын цонхны Window цэснээс файлын нэрийг сонгохоос гадна баримтын цонхыг томруулсан (maximize) тохиолдолд баримтын цонхны зүүн доод буланд байх файлын нэр дээр дарж болно. Зураг 9.

Зураг 9. Баримтын цонхны нээлттэй файлуудын хооронд шилжих хэсэг.

Файл хадгалах
1. Програмын цонхны File/Save команд сонгох буюу стандарт хэрэглүүрийн мөрийн Save командыг сонгоно.
2. Нээгдэх Save as харилцах цонхны Save in талбарт хадгалах замаар Local Root Folder хавтсаа зааж өгнө. Зураг 10.
3. File name талбарт файлынхаа нэрийг оруулна.
4. Save as type талбараас хадгалах файлынхаа төрлийг сонгоно.
5. Save товчлуур дээр дарна.

Зураг 10. Save as харилцах цонх.

Тайлбар: Сайт панел дээр файлаа үүсгэсэн тохиолдолд шууд хадгалагдах бөгөөд програмын цонхны File/New... командаар шинэ хуудас үүсгэсэн тохиолдолд Save As харилцах цонх нээгдэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Вэб хуудастай ажиллах

Хуудсанд гарчиг өгөх
Хуудасны гарчгийг оновчтой сонгох нь сайтыг илүү ойлгомжтой, тодорхой болгодог. Дараах байдлаар хуудсанд гарчиг өгнө.
1-р арга: Баримтын хэрэглүүрийн Title талбарт хуудасны гарчиг болгох мэдээллийг оруулна. Зураг 11.

Зураг 11. Баримтын хэрэглүүрийн Title талбар.

2-р арга:
1. Modify/Page Proferties команд сонгоно.
2. Нээгдэх Page Proferties цонхны Title талбарт гарчиг болгох мэдээллийг оруулна. Зураг 12.
3. OK товчлуур дээр дарна.

Зураг 12. Page Proferties цонх.

Хуудсанд дэвсгэр оруулах
Хуудасны дэвсгэр гэдэг нь Вэб хуудасны арын дэвсгэр өнгө юм. Хуудасны дэвсгэрийг гэрэл зураг авахад хэрэглэдэг фон буюу зураачийн хувьд зураг зурах цаасны өнгөтэй адилтган үзэж болно. Вэб хуудасны дэвсгэрийг тодорхой өнгө заан сонгож болохоос гадна зургаар хийж болдог.
а. Хуудасны дэвсгэр өнгийг сонгох
1. Modify/Page Proferties команд сонгоно.
2. Нээгдэх цонхны Background талбарт хуудасныхаа өнгийг сонгоно. Зураг 13.
3. OK товчлуур дээр дарна.

Жич: Өнгийг зааж өгөхдөө тухайн талбарын ард орших өнгө сонголтын товчлуур дээр дарж, өнгөний талбарыг нээнэ. Энэ үед хулганы заагуурын хэлбэр өөрчлөгдөж, харандааны хэлбэртэй болох бөгөөд харандааны үзүүр хүрсэн өнгийг соруулж авах ба нэг даралтаар сонгоно.
товчлуур нь тухайн өнгөний анхны утгыг сонгох, жишээлбэл, текстийн хувьд хар, хуудасны дэвсгэр өнгийн хувьд цагаан өнгө байдаг. Зураг 13.
товчлуур нь хэрэглэгч дурын өнгийг үүсгэх Color цонхыг нээх командууд болно.
Зураг 13. Page Proferties цонх, өнгө сонголтын талбар.

Тайлбар: Вэб хуудсанд өнгийг 16-тын тооллын системд дүрслэх ба ерөнхий тохиолдолд #RRGGBB гэсэн форматтай байна. Жишээлбэл, #000000-хар, #FFFFFF-цагаан, #FF0000-улаан, #00FF00-ногоон, #0000FF-хөх, #FFFF00-шар өнгийг тус тус илтгэнэ. Dreamweaver програмын өнгө сонголтын товчлуурын ард орших талбарт тухайн өнгөний код харагддаг.
б. Хуудасны дэвсгэр зургийг сонгох
1. Modify/Page Proferties команд сонгоно.
2. Нээгдэх Page Proferties цонхны Background images талбарын ард орших Browse товчлуур дээр дарна. Зураг 12.
3. Нээгдэх Select Image Source харилцах цонхонд дэвсгэр зургаа сонгоод Select товчлуур дээр дарна. Зураг 14.
4. OK товчлуур дээр дарна.

Зураг 14. Select Image Source харилцах цонх.

Жич: Хуудасны дэвсгэр зургийг PhotoShop, PaintShop Pro гэх мэт зургийн програм ашиглан урьдчилан бэлдсэн байвал зохино. Дэвсгэр зургийн гол онцлог нь тухайн зургийг өөртэй нь өөрийг нь залгуулан байрлуулахад нэгэн зураг мэтээр харагдах явдал юм. Учир нь браузер програм дээр дэвсгэр зургийг үзүүлэхдээ түүнийг олон дахин зэрэгцүүлэх замаар үзүүлдэг. Зураг 15. Мөн хуудасны дэвсгэр зургийг сонгохдоо хүний нүдэнд харагдах байдлыг харгалзах хэрэгтэй. Хэтэрхий тод, эрээн дэвсгэр, зургийн залгаас хэт ялгарч харагдах нь зохимжгүй.

Зураг 15.
а. Дэвсгэр зургаа бэлдсэн байдал.

б. Dreamweaver програм дээр харагдах байдал.

в. Браузер програм дээр харагдах байдал.

Хуудасны текстийн өнгийг өөрчлөх
1. Modify/Page Proferties команд сонгоно.
2. Нээгдэх Page Proferties цонхны Text талбарт текстийн өнгийг сонгоно. Зураг 12.
3. OK товчлуур дээр дарна.

Хуудасны текстын өнгийг зааж өгөөгүй тохиолдолд автомат (Default)-аар хар өнгийг авдаг.

Хуудасны холбоосын өнгийг өөрчлөх
Хуудсанд холбоос хийх тохиолдолд холбоост харгалзах текст нь автомат (Default)-аар доогуураа зураас бүхий хөх өнгөтэй болдог. Харин браузер програм дээр нээлттэй үед холбоос дээр хулганы заагчаар дарах үед улаан, уг холбоост харгалзах мэдээллийг нээсэн тохиолдолд ягаан өнгөтэй болдог. Эдгээр утгуудыг дараах байдлаар өөрчилж болно.
1. Modify/Page Proferties команд сонгоно.
2. Нээгдэх Page Proferties цонхонд
а. Холбоос бүхий текстын өнгийг (Link Color) өөрчлөх тохиолдолд Links талбарт,
б. Холбоос дээр хулганы заагчаар дарах үеийн өнгийг (Active Link) өөрчлөх тохиолдолд Active Links талбарт,
в. Холбоосоор орсон тохиолдолд үзүүлэх өнгийг (Visited Link) өөрчлөх тохиолдолд Visited Links талбарт тус тус заана. Зураг 12.
3. OK товчлуур дээр дарна.

Хуудсыг браузер програм дээр шалгах
File/Preview in Browser командын жагсаалтаас нээх браузер програмыг сонгож, уг браузер програм дээр хуудсаа нээнэ. Хуудсыг хэд хэдэн браузер програм дээр нээн үзэж болох бөгөөд үүний тулд браузер програмын нэрийг жагсаалтанд нэмэх шаардлагатай.

Браузер програмыг жагсаалтанд нэмэх
1. File/Preview in Browser/Edit Browser List… команд сонгоно.
2. Нээгдэх Preferences цонхны Preview in Browser хэсгийн Browsers талбарт сонгогдсон браузер програмын жагсаалт байрлах бөгөөд браузер програмыг жагсаалтанд нэмхийн тулд товчлуур дээр дарна. Зураг 16.

Зураг 16. Preferences цонхны Preview in Browser хэсэг.

3. Нээгдэх Add Browser цонхны Name талбарт нэмэх браузер програмын нэрийг оруулна. Зураг 17.

Зураг 17. Add Browser цонх.

4. Application талбарт Browse… товчлуурын тусламжтайгаар браузер програмын үндсэн ажиллах файлын замыг зааж өгнө.
5. Default талбар дахь Primary Browsers товчлуурыг идэвхжүүлбэл анхдагч браузер програм болох ба уг браузер дээрээ Вэб хуудсыг гарын F12 товчлуураар нээж болно. Secondary Browsers товчлуурыг идэвхжүүлбэл хоёрдогч браузер програм болох ба Вэб хуудсыг гарын Ctrl+F12 товчлуурууд дээр дарж нээнэ.
6. OK товчлуур дээр дарна.
7. OK товчлуур дээр дарна.

Жагсаалт дахь браузер програмыг засварлах
1. Preferences цонхны Preview in Browser хэсгийн Browsers талбарт засварлах браузер програмын нэрийг идэвхжүүлнэ.
2. Edit товчлуур дээр дарна.
3. Нээгдэх Edit Browsers цонхонд зохих өөрчлөлтийг оруулна.
4. OK товчлуур дээр дарна.
5. OK товчлуур дээр дарна.

Браузер програмын нэрийг жагсаалтаас хасах
1. Preferences цонхны Preview in Browser хэсгийн Browsers талбарт хасах браузер програмын нэрийг идэвхжүүлнэ.
товчлуур дээр дарна.
3. OK товчлуур дээр дарна.
4. OK товчлуур дээр дарна.

Жич: Хуудсыг браузер програм дээр нээх команд өгөх бүрт хуудсыг түр файл болгон хадгалж нээдэг. Иймд браузер програмын хаягийн мөрд тухайн үүсгэсэн түр файлын нэр харагддаг гэдгийг анхаарна уу.

Тексттэй ажиллах
Тексттэй ажиллахдаа Text цэс болон Properties inspector бүлэг хэрэглүүрийг ашиглана. Зураг 18.

Зураг 18. Properties inspector бүлэг хэрэглүүр.

Текстийн үсгийн хэмжээ өөрчлөх
1. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ.
2. Text/Size буюу Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Size хэсгийн утгыг өөрчилнө. Зураг 19.

Зураг 19. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Size хэсэг.

Вэб хуудсанд үсгийн хэмжээ нь ердийн текст боловсруулах програмын текстийн хэмжээнээс ялгаатай байдаг бөгөөд анхны утга (Default) нь 3 гэсэн стандарт утга авдаг. 1-7 хүртэлх утга сонгож болох бөгөөд хэмжээг өөрөөр +1-+7 хүртэлх утгаар авч болдог. Энэхүү тэмдэглэгээ нь Default утгатай харьцангуйгаар авсан хэмжээ юм. Өөрөөр хэлбэл +1 гэдэг нь 3+1 буюу 4 гэсэн утгатай дүйнэ. Хамгийн өндөр хэмжээ нь 7 буюу +7 юм.

Текстийн өнгийг өөрчлөх
1. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ.
2. Text/Color команд сонгож, нээгдэх Color харилцах цонхонд текстийн өнгийг сонгоно. Зураг 20.

Зураг 20. Color харилцах цонх.

Мөн Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Text Color хэсгийг сонгож, нээгдэх өнгө сонголтын талбараас өөрчлөх өнгөө сонгож болно. Зураг 21.

Зураг 21. Өнгө сонголтын талбар.

Текстийн анхны утгыг сонгох,

Color цонхыг нээх.

Тайлбар: Текстийн анхны утга нь хуудасны текстийн өнгийг хэрхэн сонгосноос хамаарна. Хуудасны текстийн өнгийг өөрчлөөгүй тохиолдолд хар өнгийг автоматаар авдаг.

Текстийн фонтыг өөрчлөх
1. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ.
2. Text/Font буюу Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Font хэсгийн жагсаалтаас шаардлагатай фонтоо сонгоно. Зураг 22.
Зураг 22. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Font List жагсаалт.


Font List талбарт жагсаалт нэмэх
1. Text/Font/Edit Font List… буюу Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Font хэсгийн Edit Font List… командыг сонгоно. Зураг 22.
2. Нээгдэх Edit Font List цонхны
товчлуурын тусламжтайгаар шинэ жагсаалт үүсгэх (Add Font in List Below) талбар үүсгэнэ. Зураг 23.
3. (Add Font in List Below) талбар дээрээ курсороо идэвхжүүлээд Avalable Fonts талбараас фонтоо сонгоно.
4.
товчлуур дээр дарж, Chosen Fonts талбарын жагсаалтад оруулна. Энд хэд хэдэн фонтыг сонгох боломжтой. Жагсаалтаас фонтыг хасах тохиолдолд
товчлуур дээр дарна.

5. OK товчлуур дээр дарна.
Зураг 23. Edit Font List цонх.

Нэмэлт: Properties Inspector бүлэг хэрэглүүрийн
(Bold) өргөн болох,

(Italic) налуу болох,

(Align Left) хэвтээ тэнхлэгийн дагуу зүүн тийш зэрэгцүүлэх,

(Align Center) хэвтээ тэнхлэгийн дагуу төвд байрлуулах,

(Align Right) хэвтээ тэнхлэгийн дагуу баруун тийш зэрэгцүүлэх,

(Ordered List) дугаарлах,

(Unordered List) тусгай тэмдэгтээр тэмдэглэх,

(Indent) догол мөр хойш шилжүүлэх,

(Outdent) догол мөр урагш шилжүүлэх.

Эдгээр командуудыг Text/Indent, Text/Outdent командууд болон Text/Style, Text/Alignment, Text/List хэсгийн командуудаар гүйцэтгэх боломжтой.

Хүснэгттэй ажиллах
Dreamweaver MX програмаар хүснэгтийг Standard, Layout гэсэн харагдах хэлбэрээр зохион байгуулж болдог. Эдгээрийг оруулах хэрэглүүрийн мөрийн Layout tab хэсгээс сонгож болно. Аль ч хэлбэрээр зохион байгуулсан гарах үр дүн нь ижил.

Хүснэгт оруулах
1. Хүснэгт оруулах байрлалд курсорыг идэвхжүүлнэ.
2. Insert/Table команд сонгох буюу оруулах хэрэглүүрийн мөрийн Common, Layout Tab хэсгүүдийн Insert Table товчлуур дээр дарна.
3. Нээгдэх Insert Table харилцах цонхонд дараах сонголтыг хийнэ. Зураг 24. Үүнд:
– Rows-мөрийн тоо
– Colums-баганы тоо
– Width-хүснэгтийн нийт өргөний хэмжээ. Хэмжээг Pixels (цэгээр), болон Percent (хувиар) гэсэн хэмжээгээр заан өгч болно.
– Border-хүснэгтийн хүрээ шугамын өргөн. Pixel хэмжээгээр,
– Cell Padding-хүрээ шугамаас текст хүрэх зай, (Pixel хэмжээгээр).
– Cell Spacing-нүд хоорондын зай, (Pixel хэмжээгээр).
Зураг 24. Insert Table харилцах цонх.
4. OK товчлуур дээр дарна.

Тайлбар: Хүснэгтийн хүрээ шугамын өргөний хэмжээг 0 гэж тодорхойлсон тохиолдолд хүрээ шугам Dreamweaver програм дээр тасархай зураасаар харагдах боловч Вэб браузер програм дээр харагддаггүй. Мөн хүрээ шугамыг Dreamweaver програм дээр харагдахгүй болгон тохируулж болно. Үүний тулд View/Visual Aids/Table border командыг идэвхигүй болгоно.

Хүснэгтийг идэвхжүүлэх
а. Хүснэгтийн бүхэлд нь идэвхжүүлэх
1. Хүснэгтийн дурын нүдэнд курсорыг байрлуулна.
2. Modify/Table/Select Table команд сонгох буюу хүснэгт дээрээ хулганы заагчийг байрлуулан, хулганыхаа баруун товчлуурыг дарж, нээгдэх Shotcut цэсний Table/Select Table команд сонгоно. Зураг 25.
Зураг 25. Хүснэгт идэвхижсэн байдал.

Ингэснээр Properties Inspector бүлэг хэрэглүүрт хүснэгтийн шинж чанрыг илэрхийлсэн командууд харагдана. Зураг 26.
Зураг 26. Properties Inspector бүлэг хэрэглүүр.

б. Хүснэгтийн нүдийг идэвхжүүлэх
Нүд дээрээ заагчийг байрлуулан дээш, доош, баруун, зүүн гар тийш чирэх замаар идэвхжүүлнэ. Мөн гарын Ctrl товчлуур дээр дараастайгаар идэвхжүүлэх нүд дээрээ хулганы заагчаараа нэг дарна. Мөн Edit/Select All команд сонгож болно.

Хүснэгтэнд дэвсгэрийг өөрчлөх
а. Дэвсгэр өнгө сонгох
1. Хүснэгтийг идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Bg Color талбарын ард орших өнгө сонголтын товчлуур дээр дарна. Зураг 26.
3. Нээгдэх өнгө сонголтын талбараас дэвсгэрийн өнгөө сонгоно.

б. Дэвсгэр зураг сонгох
1. Хүснэгтийг идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Bg Image талбарын ард орших хавтасны зураг бүхий товчлуур дээр дарна. Зураг 26.
3. Нээгдэх Select Image Source цонхонд дэвсгэр зургийн файлыг заанав
4. OK товчлуур дээр дарна.

Хүснэгтэнд багана оруулах
1. Багана оруулах хэсэгт курсорыг идэвхжүүлнэ.
2. Modify/Table/Insert Column команд сонгох буюу багана оруулах байрлалд хулганы заагчийг байрлуулан, хулганыхаа баруун товчлуур дээр дарж, нээгдэх Shotcut цэсний Table/Insert Column команд сонгоно.

Хүснэгтэнд мөр оруулах
1. Мөр оруулах хэсэгт курсорыг идэвхжүүлнэ.
2. Modify/Table/Insert Row команд сонгох буюу хулганыхаа баруун товчлуур дээр дарж, нээгдэх Shotcut цэсний Table/Insert Row команд сонгоно.

Хүснэгтээс багана устгах
1. Устгах баганд курсорыг байрлуулна.
2. Modify/Table/Delete Column команд сонгох буюу хулганыхаа баруун товчлуурыг дарж, нээгдэх Shotcut цэсний Table/Delete Column команд сонгоно.

Хүснэгтээс мөр устгах
1. Устгах мөрд курсорыг байрлуулах буюу хулганы заагчийг аваачина.
2. Modify/Table/Delete Row команд сонгох буюу хулганыхаа баруун товчлуурыг дарж, нээгдэх Shotcut цэсний Table/Delete Row команд сонгоно.

Хүснэгтийн нүднүүдийг нэгтгэх
1. Нэгтгэх нүднүүдээ хулганы чирэх даралтаар идэвхжүүлсэн байна.
2. Modify/Table/Merge Cells команд сонгох буюу хулганы баруун товчлуурыг дарж, нээгдэх Shotcut цэсний Table/Merge Cells команд сонгоно. Мөн Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Cell талбарын Merges selected cells using spans товчлуур дээр дарна. Зураг 27.

Зураг 27. Cell талбарын Merges selected cells using spans болон Splits cell into Rows or Columns товчлуурууд.

Хүснэгтийн нүдийг хуваах
1. Хуваах нүдэнд курсорыг байрлуулна.
2. Modify/Table/Split Cell… команд сонгох буюу хулганы баруун товчлуурыг дарж, нээгдэх Shotcut цэсний Table/ Split Cell… команд сонгоно. Мөн Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Cell талбарын Splits cell into Rows or Columns товчлуур дээр дарна.
3. Нээгдэх Splits Cell цонхны Split cell into талбарт мөр, баганын дагуу хуваахыг заана. Number of Rows (Number of Columns) талбарт хуваах мөр, баганын тоог оруулна. Зураг 28.
4. OK товчлуур дээр дарна.

Зураг 28. Splits Cell цонх.

Тайлбар: Хүснэгтийн идэвхтэй нүдийг мөрийн дагуу орших дараагийн нүдтэй нэгтгэх тохиолдолд Modify/Table/Increase Column Span, баганы дагуу орших дараагийн нүдтэй нэгтгэх тохиолдолд Modify/Table/Increase Row Span командыг тус тус сонгоно. Эсрэг тохиолдолд Decrease Column Span, Decrease Row Span командуудыг сонгоно.

Зурагтай ажиллах

Зураг оруулах
Вэб хуудсанд зургийг оруулах тохиолдолд зураг, эх файл хоёр нь тус тусдаа бие даарсан файлууд байх бөгөөд хуудсанд зөвхөн зургийн байрлаж байгаа замыг зааж өгсөн байдаг. Иймд сайтаа upload хийхдээ Вэб хуудастайгаа хамт зургийн файлаа хамт дамжуулах хэрэгтэй. Хуудсанд зураг оруулахыг тулд:
1. Зураг оруулах байрлалд курсорыг байрлуулна.
2. Insert/Image команд сонгох буюу Object Palette бүлгийн Common хэсгийн Insert Image товчлуур дээр дарна.
3. Нээгдэх Select Image Source харилцах цонхонд зургийн файлаа сонгоно. Зураг 29.
4. Select товчлуур дээр дарна.

Зураг 29. Select Image Source харилцах цонх.

Тайлбар: Зөвхөн зураг төдийгүй бусад объектуудыг хуудсандаа холбоос байдлаар холбох ба файл нь .html файлын хамт, тодорхойлсон байрлалд хадгалагдсан байдаг. Мөн Вэб хуудсын HTML кодыг гараараа бичих тохиолдолд зургийг оруулахдаа <img src="зургийн_файлын_нэр""> тагийг хэрэглэх бөгөөд зургийн файлын байрлалыг Src (source) утганд зааж өгнө.

Dreamweaver програм дээр ямар нэгэн файлыг Вэб хуудсанд оруулах тохиолдолд тухайн файлыг өөрийн Local Root Folder хавтаст хадгалах хэрэгтэй. Local Root Folder хавтсаас гадна, өөр байрлалд байгаа файлыг холбох тохиолдолд тухайн файлыг Local Root Folder хавтаст хадгалах эсэхийг лавласан Dreamweaver цонх нээгдэх бөгөөд хадгалах тохиолдолд Yes товчлуур дээр дарна. Зураг 30.

Зураг 30. Dreamweaver цонх.

Ихэнх Вэб сайтуудын хувьд тухайн сайтад хамаатай зургийн файлууд нь images гэсэн хавтаст хадгалагдах бөгөөд ингэж нэг хавтас үүсгэн хэрэглэх нь Вэб сайтыг зохион байгуулагчдад ойлгомжтой, хялбар болгож өгдөг. Өөрөөр хэлбэл Local Root Folder хавтаст images гэсэн хавтас үүсгээд тухайн хавтсанд зургийн файлуудаа хадгалах хэрэгтэй.

Зургийг идэвхжүүлэх
Хуудсанд оруулсан зургийн хувьд нэг даралтаар идэвхжүүлнэ. Зураг 31.

Зураг 31. Зураг идэвхжсэн байдал.

Зургийг идэвхжүүлэхэд Properties Inspector бүлэг хэрэглүүрт зургийн шинжийг илэрхийлсэн командууд харагдана.
Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Src талбарт зургийн файлын нэр байрлах бөгөөд уг талбарын ард орших хавтасны дүрс бүхий товчлуур дээр дарж, зургийг өөрчилж болно. Зураг 32.

Зураг 32. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Src талбар.

Зургийн хэмжээ өөрчлөх
1. Зургаа идэвхжүүлнэ.
2. а. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн W талбарт өргөнийг, H талбарт өндрийг тус тус тодорхойлно. Зураг 33.
б. Хулгана ба гарын Shift товчлуурын тусламжтайгаар өөрчлөх боломжтой.
в. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Reset Size товчлуур дээр дарж, зургийг анхны хэмжээнд оруулна. Зураг 33.

Зураг 33. Properties Inspector бүлэг хэрэглүүр.

Зурганд тайлбар оруулах
1. Зургаа идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Alt талбарт тайлбараа оруулна.
Энэхүү тайлбар нь браузер програм дээр Вэб хуудсыг нээсэн үед зураг дээр хулганы заагчийг аваачих үед харагддаг. Зураг 33.

Зурганд хүрээ оруулах
1. Зургаа идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Border талбарт хүрээний өргөний хэмжээг тодорхойлно. Зураг 33.

Тайлбар: Хүрээ шугамын өргөний хэмжээ нь pixel хэмжээтэй байх ба өнгө нь тухайн хуудасны текстийн өнгөтэй ижил байдаг.

Зургийг засварлах
1. Зургаа идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Edit товчлуур дээр дарна.

Тайлбар: Site панел дахь зургийн файлын нэр дээр хулганы заагуурыг байрлуулан баруун талын товчлуурыг дарж, нээгдэх Shotcut цэсний Open With\Browse… командыг сонгоно. Улмаар нээгдэх цонхонд засварлах зургийн програмыг тодорхойлж болно.

Холбоос хийх
Холбоос буюу Link нь Вэб хуудсын гол үндэс юм. Энэ нь уг чанартаа тухайн хуудасны заасан текст болон зургийн тусламжтай өөр Вэб хуудсыг дуудаж нээх явдал юм. Вэб хуудас бүр нь Uniform Resource Locator (URL) гэж нэрлэгдэх хаягтай байдаг. Энэхүү хаягаар нь тухайн хуудсыг дууддаг. Тухайн тохиолдолд .html форматаас өөр формат бүхий файлыг дуудаж байж болох боловч энэхүү файлд мөн л харгалзах URL хаяг оршин байдаг. Өөрөөр хэлбэл .html файлд ямар нэгэн файл холбож өгөхийг холбоос хэмээн ойлгож болно.

Текстэнд холбоос хийх
1. Холбоос хийх текстээ сонгон идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Link талбарын ард орших хавтасны зураг бүхий товчлуур дээр дарна. Зураг 34.

Зураг 34. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Link талбар.

3. Нээгдэх Select File цонхонд дуудагдах файлыг сонгон идэвхжүүлнэ. Зураг 35.
4. Select товчлуур дээр дарна.

Зураг 35. Select File цонх.

Зурганд холбоос хийх
1. Холбоос хийх зургаа сонгон идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Link талбарын ард орших хавтасны зураг бүхий товчлуур дээр дарна.
3. Нээгдэх Select File цонхонд дуудагдах файлыг сонгон идэвхжүүлнэ.
4. Select товчлуур дээр дарна.

Тайлбар: Интернэтэд байрласан ямар нэгэн файлыг (сайтыг) холбох тохиолдолд холбоос хийх текст болон зургаа сонгон идэвхжүүлээд Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Link талбарт дуудагдах мэдээллийн URL хаягийг бичнэ.
Холбоост .html, .jpg, .gif, .swf зэрэг Вэб браузер програм дээр нээгдэх боломжтой файлуудыг холбосон тохиолдолд тухайн холбоост харгалзах мэдээллийг Вэб браузер програм нээн үзүүлэх бөгөөд боломжгүй файлын хувьд тухайн файлыг татаж авах шаардлагатай болдог.

И-мэйлийн хаяг холбох
а.
1. Холбоос хийх текст болон зургаа сонгон идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Link талбарт mailto: түлхүүр үгийн араас залгуулан холбогдох и-мэйлийн хаягаа бичнэ.
б.
1. Insert/Email Link команд сонгох буюу Insert хэрэглүүрийн Common хэсгийн Email Link товчлуур дээр дарна.
2. Нээгдэх Email Link цонхны Text талбарт холбоос текстийг, E-mail талбарт холбогдох и-мэйл хаягийг тус тус оруулна. Зураг 36.
3. OK товчлуур дээр дарна.

Зураг 36. Email Link цонх.

Target утгыг тодорхойлох
Target утга нь холбоосонд харгалзах мэдээллийг хүрээ болон цонхны аль хэсэгт дуудагдахыг тодорхойлдог. Энэхүү утга нь ямар нэгэн холбоос зааж өгөөгүй тохиолдолд идэвхгүй байдаг. Жишээлбэл, Вэб хуудас үзэх явцад зарим холбоос дээр дарахад мэдээлэл нь Вэб браузер програмын шинэ цонхонд нээгддэг. Энэхүү шинэ хуудсанд дуудагдах үйлдлийг Target утга тодорхойлдог.

Холбоосонд Target утгыг тодорхойлохдоо:
1. Холбоос текст болон зургаа сонгон идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Target жагсаалтаас тохирох утгыг сонгоно. Зураг 37. Үүнд:
_blank-Холбоосонд харгалзах мэдээллийг Вэб браузер програмын шинэ цонхонд нээнэ.
_parent-Холбоосонд харгалзах мэдээллийг өмнөх түвшний frame болон цонхонд дуудна. Frame агуулаагүй хуудасны хувьд энэ нь мэдээллийг браузер програмын бүтэн цонхонд нээнэ.
_self-Холбоосонд харгалзах мэдээллийг тухайн холбоос бүхий хуудасны байрлалд дуудна.
_top-Холбоосонд харгалзах мэдээллийг браузер програмын бүтэн цонхонд нээнэ.

Зураг 37. Target утгыг сонгох хэсэг.


Зангуу хаях
Энэ нь хуудсан дахь холбоос хуудас дотроо шилжих үйлдэл юм. Өөрөөр хэлбэл холбоост файл буюу URL хаягийг зааж өгөлгүйгээр хуудас дотроо тодорхой байрлал заах явдал юм.

Зангуу үүсгэх
1. Холбоост дуудагдах байрлалд курсорыг идэвхжүүлнэ.
2. Insert/Named Anchor команд сонгох буюу оруулах хэрэглүүрийн Common хэсгийн Named Anchor товчлуур дээр дарна. Гарын Ctrl+Alt+A товчлууруудыг ашиглаж болно.
3. Нээгдэх Named Anchor харилцах цонхны Anchor Name талбарт зангууныхаа нэр буюу дугаарыг оруулна. Зураг 38.
4. OK товчлуур дээр дарна.

Зураг 38. Named Anchor харилцах цонх.

Зангуу үүссэн байрлалд шар өнгө бүхий зангууны зурагтай Invisible ( ) элемэнт байрлах бөгөөд уг дүрсийг View/Visual Aids/Invisible Elements командаар дэлгэцэнд харагдах эсэхийг тодорхойлно.

Зангууг холбох
1. Холбоос хийх мэдээллийг сонгон идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Link талбарт # тэмдэгтийн араас залгуулан зангууныхаа нэрийг бичнэ. Жишээлбэл, зангууныхаа нэрийг header гэж өгсөн тодорхойлдолд Link талбарт #header гэж заана. Холбоосыг файл дотроо холбож болохоос гадна өөр HTML хуудасны зангуутай холбож болдог. Үүний тулд Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Link талбарт дуудагдах .html файлыг зааж өгөөд файлын нэрийг араас тухайн файл дахь зангууны нэрийг # тэмдэгтийн хамт оруулдаг. Жишээлбэл, filename.html#01. Мөн Link талбарын Point to File товчлуур дээр дарж, чирэх замаар харгалзах зангууг холбож болно. Зураг 39.

ураг 39. Point to File товчлуур ашиглан зангууг холбох.

Зангууны нэр солих
View/ Visual Aids/Invisible Elements командаар Invisible элемэнтийг дэлгэцэнд нээнэ.
а.
1. Уг зангууны дүрсийг нэг даралтаар идэвхжүүлнэ.
2. Properties Inspector бүлэг хэрэглүүрийн Name талбарт зангууны нэрийг өөрчилнө.
б.
1. Зангууны дүрс дээр хулганы баруун товчлуурыг дарна.
2. Нээгдэх Shotcut цэснээс Name… командыг сонгоно.
3. Нээгдэх Change Attribute цонхны Name талбарт зангууны нэрийг өөрчилнө.

Огноо оруулах
Вэб сайтыг зохион байгуулахад хамгийн сүүлд нэмэлт өөрчлөлт хийсэн хугацаа зэрэг огноо оруулах шаардлага байнга гардаг. Үүнийг хялбар гүйцэтгэх боломжтой.
1. Огноо оруулах байрлалд курсорыг идэвхжүүлнэ.
2. Insert/Date команд сонгох буюу оруулах хэрэглүүрийн Common хэсгийн Insert Date товчлуур дээр дарна.
3. Нээгдэх Insert Date цонхонд дараах сонголтыг хийнэ. Зураг 40.
– Day Format талбарт гарагийн нэрийг оруулах тохиолдолд жагсаалтаас гарагийн нэрийн хэлбэрийг сонгоно. Эсрэг тохиолдолд жагсаалтын утгыг [No day] хэмээн хэвээр орхино.
– Date Format талбарт огноо оруулах хэлбэрийг сонгоно.
– Time Format талбарт цагийг оруулах тохиолдолд жагсаалтаас цагийн хэлбэрийг сонгоно. Эсрэг тохиолдолд жасгаалтын утгыг [No Time] хэмээн хэвээр орхино.
– Update Automatically on Save товчлуурыг идэвхжүүлснээр .html файлд засвар өөрчлөлт хийн хадгалах бүр огноог системийн огноогоор автоматаар сэргээж хадгалдаг.

Зураг 40. Insert Date цонх.

4. OK товчлуур дээр дарна.

1. Remote сайт
Remote сайтыг локаль сүлжээний компьютер болон FTP сервертэй холбогдож ажиллах тохиолдолд ашигладаг. Remote сайт дээрх холбогдох хавтсаа Remote Root Folder хавтаст зааж өгдөг. Харин Remote host-той холбогдон ажиллахын тулд Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас хэрэглэгчийн хандах эрхийг авсан байх шаардлагатайг анхаарна уу.

Remote сайт үүсгэх
1. Site цонхны pop-up цэснээс Define Sites командыг сонгох буюу Site/Define Sites команд сонгоно. Зураг 40.

Зураг 40. Define Sites команд

2. Нээгдэх Define Sites харилцах цонхонд засварлах сайтынхаа нэрийг сонгоод Edit товчлуур дээр дарна. Зураг 41.

Зураг 41. Define Sites харилцах цонх.

3. Нээгдэх Site Definition цонхны Web Server Info хэсгийг сонгоно.
4. Server Access цэсэнд дараах утгуудыг зааж өгнө. Үүнд:
- None-сервер компьютерт сайтаа upload хийх боломжгүй буюу Remote сайт үүсгэхгүй тохиолдолд,
- Local/Network-Вэб сервер нь сүлжээгээр холбогдон ажиллах боломжтой, эсвэл өөрийн локаль компьютерийг Вэб сервер болгон ажиллах тохиолдолд. Local/Network командыг сонгож, нээгдэх Remote Folder талбарын ард орших хавтасны дүрс бүхий товчлуур дээр дарна. Нээгдэх Choose Remote Folder харилцах цонхонд сайтынхаа сервер дээр хадгалах хавтсаа сонгоод, Select товчлуур дээр дарна. Refresh Remote File List Automatically товчлуурыг идэвхжүүлснээр Remote Root Folder хавтаст файл нэмэх, устгах тохиолдолд Site цонхны Remote хэсэг дэх файлын жагсаалтыг автоматаар сэргээж дууддаг. Энэ товчлуурыг идэвхгүй болговол Remote сайт дээр файл нэмсний дараа компьютерийн ажиллах хурд нэмэгдэх бөгөөд харин Site цонх дахь Remote хэсгийн файлын жагсаалт автоматаар сэргээгдэхгүй. (Site цонх дахь файлын жагсаалтыг сэргээх тохиолдолд Site цонхныхоо Refresh товчлуур дээр дардаг.) View/Refresh Remote командыг сонговол зөвхөн Site цонх дахь Remote хэсгийн файлын жагсаалтыг сэргээж дуудна. Зураг 42.

Зураг 42. Server Access цэсний Local/Network утга.

- FTP-Вэб сервер нь FTP ашиглан холбогдох тохиолдолд,
FTP Host талбарт Вэб сайтаа байрлуулах FTP серверийн нэрийг оруулна. Серверийн нэрийг оруулахдаа компьютерийн системийн Интернэтийн бүтэн нэрийг бичих буюу протоколын нэр болон бүтэн нэрээс бусад нэмэлт текстийг орхино. Жишээлбэл, www.owc.org.mn ftp.mindspring.com г.м, харин http://www.owc.org.mn, owc.org.mn гэж бичвэл буруу.
Host Directory талбарт сервер дээрх сайт байрлуулах хавтсаа зааж өгнө.
Login, Password FTP серверт холбогдох хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулаад Save товчлуурыг идэвхжүүлнэ. Зураг 43.

Зураг 43. Server Access цэсний FTP утга.

5. OK товчлуур дээр дарна.

Remote сайтаас локаль сайтад файл/хавтас хуулах
1. Site цонхыг нээнэ.
2. Remote сайт хэсгээс локаль сайтад хуулах файл болон хавтсаа сонгон идэвхжүүлнэ.
3. Site/Get команд сонгох буюу командын хэрэгслээс Get товчлуур дээр дарна.

Локаль сайтаас Remote сайтад файл/хавтас хуулах
1. Site цонхыг нээнэ.
2. Хуулах файл болон хавтсаа сонгон идэвхжүүлнэ.
3. Site/Put команд сонгох буюу командын хэрэгслээс Put товчлуур дээр дарна.

Тайлбар: .html төрлийн файлыг хуулах тохиолдолд тухайн файлтай холбогдсон бусад төрлийн (.gif, .swf г.м.) файлуудыг хамт хуулах эсэхийг лавласан Dependent Files цонх нээгдэх бөгөөд Yes товчлуурыг дарж, холбогдсон файлуудыг хамт хуулна. Зөвхөн .html файлыг хуулах тохиолдолд No товчлуурыг дарна. Зураг 44.

Зураг 44. Dependent Files харилцах цонх.