Monday, December 17, 2007

Энэ жилийн намар

Энэ жилийн намар надад уйтгартай хир нь уянгалаг, өвөл гэдэг улирал байдаггүй юм шиг дэндүү урт болж байна аа. Зул сар, шинэ жил болох гээд хүмүүс хөл хөөрцөг болж байхад надад намар хэвээрээ л санагдах юм. Уншиж байгаа шүлэг маань хүртэл намрын тухай. Бодол, сэтгэлд өвөл болсон санагдахгүй юм. Өөрийгөө ч мэдэхгүй, ойлгохгүй болжээ...
Зул сараар цас орвол надад намар цас орж байгаа юм шиг санагдах юм болов уу?

Thursday, December 13, 2007

Өврийнхөө дэвтрээс ...

Л.Дашням

Дөрвөн улирал, нэг сэтгэл

Нуурын хоолойд Зуун-Хурга уйлан дуулна.
Нуухын аргагүй үе үе сэтгэл гансарч,
би чиний тухай бодно.

Тэнгэрийн хаяанд ботгон үүлс бөөлөн үймнэ.
Тэнэмэл үгс зүрх шивэн, гуниг халдааж
би чиний тухай бодно.

Мөнгөн горхи голын жаварт тунин цайрна.
Мөрөөсөл ээдрэн, он цагийн уяа алдуурч,
би чиний тухай бодно.

Түүчээ тогоруу огторгуйн уудамд урь зарлана.
Түрүүчийн болзоогоо нэхэн нэхэн үгүйлж,
би чиний тухай бодно.

Tuesday, December 4, 2007

Сонирхолтой сайтууд

Дараах хоёр сайтыг танилцуулья.
1. WikiHow
Нэгэн төрлийн нэвтэрхий толь. Аливааг хэрхэн хийх тухай. Дотор нь ороод уншвал их юм байна доо. Хүссэн хүн бичиж, засварлах боломжтой.
2. VideoJug
Төрөл бүрийн дүрс бичлэг бүхий хичээл зөвлөгөөнүүд. Хоол унд, будаж шунхдахаас өгсүүлээд хэрхэн үнсэлцэх вэ хүртэл байх шив дээ.