HTML хэлний тухай үргэлжлэл
Таг бичихэд том жижиг үсэг ижилхэн ч дандаа жижигээр бичиж заншвал илүү стандартад нийцэх болно.
Аттрибут гэж юу вэ?
Аттрибут (attribute эсвэл options) гэж хамгийн энгийнээр хэлбэл тухайн тагийн нэмэлт тохиргоо юм. Хуудасны дэвсгэр зураг ямар байх вэ, дэвсгэрийн өнгө, текстын өнгө, шрифт гэх мэт нэмэлт тохиргоог аттрибутад зааж өгнө. Тохиргоонуудаа тагийнхаа эхлэл хэсгийн хаалтан дотор, тагийн нэрийн хойно хоосон зай аваад бичнэ. Хэд хэдэн аттрибут зааж өгч болох ба тэр бүрийн хооронд хоосон зай аваад л үргэлжлүүлээд бичээд байх хэрэгтэй.
Жишээ нь BODY тагийн хувьд, <body bgcolor='"black" text="#FFFFFF"> гэж зааж өгвөл хуудас хар дэвсгэртэй, цагаан өнгө бүхий тексттэй болно. Үүнд, bgcolor аттрибут хуудасны дэвсгэрийн өнгө, text аттрибут хуудасны текстын өнгийг тус тус зааж байна. Өнгийг зааж өгөхдөө тухайн өнгөний нэрийг red, black, blue, green, yellow гэх мэт бичиж болох ч 16тын систем дахь тоон утгаар нь заан өгч болно. #FFFFFF гэдэг нь цагаан өнгийг илэрхийлдэг. Мөн link - хуудсан дах холбоосын өнгө, vlink - холбоост харгалзах мэдээллийг нээж үзсэн тохиолдолд холбоосын өнгө, alink - холбоос дээр дарах үеийн холбоосын өнгө болно.
Аттрибутын утгыг зааж өгөхдөө тагийн нэрийн араас = (тэнцүүгийн) тэмдэг бичээд " " хаалтанд зохих утгыг оруулсан байгааг анзаарч байгаа биз ээ.
Өргөн хэрэглэгддэг тагууд
<b> таг
<b> Энд тодруулах текст ээ бичнэ </b> - Текстыг тодруулж бичихэд хэрэглэнэ.
<i> таг
<i> Энд налуулах текст ээ бичнэ </i> - Текстыг налуугаар бичихэд хэрэглэнэ.
<img> таг
<img src = "зургийн файлын нэр"> - Хуудсанд зураг оруулна. src аттрибутад зургийн файлын нэрийг оруулна. Шаардлагатай үед энд зам мөрийг бичнэ.
<font> таг
<font face="Arial, Helvetica, sans-serif" color="#CC9900" size="5"> Энэ хэсэгт текстээ бичнэ</font> - Үсгийн фонттой ажиллах таг. Аттрибутууд: face- үсгийн ширфт, size - үсгийн том жижгийн хэмжээ, color - текстын өнгө тус тус заана.
<a> таг
<a href = " очих хаяг буюу холбоос дахь мэдээллийн хаяг"> Энд холбоос үгийг бичнэ. </a> - Хуудсанд холбоос оруулхад ашиглана. href аттрибутад холбоос дахь мэдээллийн хаягийг оруулна. Үүнд вэб сайт, файл холбож болно. Өөрийн локал диск дээрх файл холбох тохиолдолд тухайн файлаа HTML хуудастайгаа хамт сервер лүүгээ хуулах хэрэгтэй. Жишээлбэл, <a href="http://mongolgoo.blogspot.com"> МонголГоогийн блог</a>. Үүнд МонголГоогийн блог гэсэн холбоос үгэнд дээр дарахад href аттрибутад заасан http://mongolgoo.blogspot.com хуудас нээгдэнэ.
Дараах хэсэгт дээр тайлбарласан тагуудыг хэрхэн оруулж, ашигласаныг өмнөх өгүүллийн index.html хуудсанд оруулж үзүүлье.
1. index.html файлд оруулсан өөрчлөлт (Зураг дээр дарж зургаа томоор үзнэ үү.)
2. Вэб браузер програм дээр харагдах байдал
Энэ хүртэл HTML бичих талаар бага ч болов туршлагатай болсон гэдэгт найдаж байна. HTML хэлний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Интернэтийн аль ч сайтаар зочилон авч болох ч үүнийг бичигч миний бие танд http://www.w3schools.com/tags/default.asp сайтыг санал болгож байна.
1 comment:
mundag yumoo,istoo gogo oilgomjtoi tailbarlasan bnaa zondoo tsag gargaj bichsen bj taaraa.tand bayrlalaa. hezee iim mundag boldiin bgaaan boo med...ahiad html talaar goy goy medlegt nemer bolohuits zuils ihiig oruulj ogoorei.bayrlalaa
Post a Comment