Wednesday, October 31, 2007

Өөрийнхөө нутагт байхдаа хүний нутгийн хүнийг хайрла ...

Өөрийнхөө нутагт байгаа хүний нутгийн хүнийг хайрла гэж хүний нутагт яваа хүнд сэтгэлийн дэм болдог уу даа.

Монгол нутагтаа байхдаа төдийлөн хайхардаггүй, сонсдоггүй бүхэн хүний нутагт явахад гэнэт хаанаас ч юм толгойд, сэтгэлд зурс хийн орж ирэх нь сонин. Ээжийн үглэж хэлсэн, аавын цөөн ч гэсэн хаа нэг дуугарсан үг гээд л ... Тэр болгоныг төдийлөн ухаж боддоггүй, бас нарийн учрийг ойлгодоггүй байж дээ.
Хаанаас ч юм нэг л өдөр миний санаанд орж эргэцүүлэн бодход хүрсэн энэ өгүүлбэр. Үнэхээр л хүн хүнээ хайрлаж, хүндлэх шиг агуу тус, сайхан сэтгэл байдаггүй г хэлж дээ.
Хүний нутгийн хүн гээд хуурамчаар инээж, долигоно гэсэн үг бишээ. Үнэн сэтгэлийн угаас хэлсэн ганцхан үг ч гэсэн хүний нутагт хайртай бүхнээ санан битгэрч яваа хүнд сэтгэлийн дэм, их эрч хүчийг хайрлах болно. Энд олон олон жишээг дурьдаж болох ч нэг зүйлийн талаар бичье.

"Тодоос тод нүд гялбуулсан хэний ч анхаарлыг татхаар улаан ягаан өнгөөр хумсаа будсан намайг харсан таньдаг эгч толгой сэгсрээд ийм өнгөөр будаад энэ их сонирхолтой гоё байна уу гэж асуугаад их л дурамжхан харна. Намайг гоё гэхээр - Ээж чинь чиний энэ будсаныг хараад юу гэх вэ? гээд намайг -Мэдээж дургүй, миний охин энийгээ арилгачих гэнэ ээ гэхээр. - Тээр, хол байгаа ч гэсэн ээжийгээ дэргэдээ байгаа гэж бодоод хэлсэн болгоныг нь биелүүлж яв аа" гэж сургаж билээ.
Хэдийгээр бид хоёр хэл, ус ёс заншил өөрч тэр хүний төрсөн охин шигээ санаж хэлж суугаа нь өөрийн эрхгүй сэтгэлийн утас хөндөж билээ.

4 comments:

Bold said...

Saihan l setgel baina. Gehdee ooriinhoo nutagt baihdaa hunii ooriin gej yalgavarlalgui hun buhniig "hun" gedeg utgaar ni hairlaval bur ch iluu gej bodoj baina. Nadad neg emzeglel baidag yum. Ooroo helvel chinii ene oguulberiin argument ni gesen ug. Mongolchuud maani mongol hundee mash shiruun, buduuleg haritsdag bolsniig bi oilgodoggui. Bie biee yag daisan shig bodoj haritsna. Homsgoo zangidchihaad l, neg l ih uur utsaar. Gehdee tiim humuus gadaadiin huniig harahaaraa shal oor boldog geech. Ter ni uilchilgeenii salbart deer mash ih medregdene. Banknii teller busgui minii yag urdhan uilchluulsen shar zaluu ruu haraad l ineemsegleed, ichinguireed, neg l ih eyeldeg saihan uilchilj baigaa yum. Ter hun gadaadiin, ter tusmaa shar bolohoor ni ter yum shig baigaa yum. Namaig uilchluuleheer nogoo ineemseglel, nogoo eyeldeg zan aash, uilchilgeenii soyol ni or morgui alga bolj neg l ih homsog zangidsan, amidrald setgel hangaluun bish, mongol hunii harshiltai etgeed bolon huvirah yum. Delguur horshoo, bank, uzver uilchilgee geed haa saigui iim zuil medregdej baigaa yum. Ingehleer mongolchuud er ni arisnii ongoor yalgavarlan gaduurhagchid bolj dee. Bi tedgeer busguichuuded gem hiigeegui, sain uu, bayarlalaa gedeg ugiig haramgui heldeg, hunii nudend muuhai haragdahaar tiim hun bish l yumsan, hehe. Tegeheer minii etssiin ug bol "haana amidarch bgaagaas ul hamaaran hun buriig aris ongo, nas huis, gadaad torh, yos zanshil, niigmiin garal, irgenii haryalalaar ni yalgavarlalgui, eyeldeg harits bas hairla".

MongolGoo said...

Үнхээр монгол нутагт маань үйлчилгээний соёл дутагдаад байдаг л даа. Би бодохдоо хүнд үйлчилж байгаа тэдгээр хүмүүсийн боловсрол нимгэн, ухамсар муудаа тэгдэг гэж боддий. Хэсэг хугацааны дараа олон олон боловсролтой мэдлэгтэй залуучууд түрэн орж ирхээр тэд шахагдан байраа тавьж өгөх буюу үйлчилгээний соёлд суралцах байхаа. Түүний төлөө бид дор дороо өөрөө өөрсөддтэйгөө тэмцэх хэрэгтэй. Энэ миний бодол оо.

Bold said...

Mongolgoo: Bi chinii bichleg oroogui, zovhon ehnii oguulber ni bichigdsen baih ued deerh setgegdliig bichsen bna. Chi arai oor zuiliin talaar bichsen baina. Getel bi shal oor sedveer buruu oilgood setgegdel bichjee, sorry.

MongolGoo said...

Хэхэ, санаа зоволтгүй ээ, энд миний алдаа бий л дээ бас. Манай эндээс blogspot сайтын бүх блог орохгүй, би бичлэгээ дуусгаж болдоггүй хэд хоносон юм аа.