Wednesday, November 21, 2007

Өврийнхөө дэвтрээс ...


Рэнчиний Чойном

Уйлган намрын бороотой өдөр
Уйтгарлан суунам би.
Усан хөшиг татаж
Цонх бас уйтгарланам.

Өчигдөр модны навчис унасан.
Өөрөөс минь, сэтгэл зүрхнээс минь унаж байгаа юм шиг л
Навчис эргэлдэн унах нь хайран байв.
Нарны хэлтэрхийнүүд шиг шаргалтан унах нь хайран байв.

Тэгээд өнөөдөр нар алга байна.
Тэнгэр битүү бүрхсэн байна...

6 comments:

mind said...

shulgend hariulah ni...

Ergelden unah navchsiig
Ergen ergen bi harahdaa
Ergeh orchlongiin munh busiig
Ergen ergen bi uurtuu sanuulna...

2 hon minutand niiluulj bichsen tul mongolgoo iin shulegnii shanart yahin hureh ve dee. ;D

MongolGoo said...

Шүлгийн чанар чансаа нь бичсэн хугацааны их багад бус бичигчийн оюун ухаан, сэтгэл зүрхэнд бий буй заа. Чойном хэмээх агуу найрагчийн шүлэгтэй өөрийгөө дүйцүүлж бичнэ гэдэг чамд авъяас байна аа.

Bold said...

Ene shulgiig unshaad Andrei Krylov-iin namar gedeg guitar-iin ayalguud sonsson chin uneheer goyo medremj torloo. Husvel e-mail-eer autumn-g ilgeeye.

MongolGoo said...

Сайн уу Болд оо, асуултгүй шууд л...шидчих, хэхэ, Миний мэйл хаяг mongolgoo@aol.com. Мөн www.mediafire.com (үнэгүй, хэмжээ хязгааргүй, хамгийн гол нь бүртгүүлэх шаардлаггүй)-руу хуулчихвал илүү хүртээлтэй байх шүү. ;-)

Arsun said...

Намрын навчис

Эргээд ирнээ бүү гунь гэж
Эргэлдэн эргэлдэн бүжнэ
Дахиад ирнээ баяртай хэмээн
Даллан даллан ниснэ.

MongolGoo said...

Хэхэ, яасан гоёын. Ингээд унадаг юм бол би гунихгүй ээ навч унахаар, хихи.