Wednesday, February 6, 2008

Компьютер дээрээ криллээр бичицгээе

Би компьютер дээрээ крилл үсгээр яаж бичих вэ? Миний компьютер крилл бичгээр гарахгүй байна гэсэн нэг агуулга, үндэс бүхий асуулт тулгасан хэрэглэгчид анхаарлаа хандуулана уу. Крилл төдийгүй солонгос гэх мэт бусад орны хэлээр уншиж бичих нь ижил, төстэй.
Юуны өмнө крилл, хятад, солонгос гэх мэт зүүн өмнөд азийн орны хэлээр унших, бичих аль ч тохиолдолд та өөрийнхөө компьютерт харгалзах хэлний програм суугдсан байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.
Крилл үсгийн ISO болон Unicode гэсэн хоёр стандарт бий. Сүүлийн үед олон хэл рүү хөрвүүлэх чадвартай Unicode consortium-аас гаргасан Unicode стандартыг бид өргөн хэрэглээнд хэрэглэж заншаад байгаа билээ. Уг жишээнд Unicode стандарыг барьсан болно.

1. Үсгийн фонт суулгах
Асуулт: Хэрхэн крилл болон бусад Зүүн Өмнөд Азийн орны хэлээр бичсэн текстыг таньдаг болгох вэ?

Windows үйлдлийн системийг анх суулгахад крилл болоод хятад, япон, солонгос орнуудын хэл суугаагүй байдагаас эдгээр хэлүүд дээр бичигдсэн текстыг танидаггүй. Иймээс эдгээрийг нэмж суулгах хэрэгтэй. Хэл нэмж суулгахад танд Windows үйлдлийн системийн Installation диск буюу суулгац хэрэгтэй болно. Бидний жишээнд Windows XP үйлдлийн системийг авч үзсэн болно.

1. Start/Control Panel командыг сонгоно. Дүрс бичлэг 1.


2. Нээгдэх Control Panel цонхноос Regional and Language Options командыг сонгоно. Хэрэв уг команд харагдахгүй категориудын жагсаалт харагдаж байвал Date, Time, Language, and Regional Options/Regional and Language Options командыг сонгоно. Дүрс бичлэг 2.


3. Нээгдэх Regional and Language Options цонхны Languages хуудсыг сонгоно.
4. Supplemental Language support хэсгийн сонголтуудыг идэвхижүүлэнэ.
5. OK товчлуур дээр дарна.
6. Insert disk gesen Windows XP install диск шаардсан цонх нээгдэнэ. CDROM төхөөрөмжиндөө дискээ хийн замыг зааж өгөх хэрэгтэй. Шаардагдах файл i386 гэсэн хавтаст бийг анхаарна уу.
7. Хэлүүдийг суулгаж дуусахыг хүлээнэ.
8. Нээгдэх Change Regional Options цонхны Yes товчлуур дээр дарна. Ингэснээр таны компьютер унтарч асах бөгөөд хийсэн өөрчлөлт идэвхижсэн байна. No товчлуур дээр дарвал компьютер унтарч асахгүй, хийсэн өөрчлөлт дараа компьютерээ унтарааж, асаахад идэвхижнэ.

2. Гарны драйвэр суулгах
Асуулт: Компьютер дээрээ крилл, солонгос, япон гэх мэт бусад орны шрифтээр хэрхэн бичих вэ?

Үсгийн фонт суулгасан тохиолдолд энэхүү үйлдлийг хийх боломжтой. Өөрөөр хэлбэл үсгийн фонт суулгаагүй үед шрифтээр бичих боломжгүй.

1. Start/Control Panel командыг сонгоно. Дүрс бичлэг 3.


2. Нээгдэх Control Panel цонхноос Regional and Language Options командыг сонгоно.
3. Нээгдэх Regional and Language Options цонхны Languages хуудсыг сонгоно.
4. Details … товчлуур дээр дарна.
5. Нээгдэх Text Services and Input Languages цонхны Settings хуудасны Installed services хэсгийн Add… товчлуур дээр дарна.
6. Нээгдэх Add Input Language цонхны Input Language талбарын жагсаалтаас хүссэн орныхоо шрифтыг сонгоно. Жишээлбэл, крилл үсгийн шрифт бол Mongolian (Cyrillic), солонгос бол Korean гэж сонгоно.
7. ОK товчлуур дээр дарна.
8. ОK товчлуур дээр дарна.
Уг өөрчлөлтийг хийснээр дэлгэц дээр хэлний хэрэгсэл (Language bar) нээгдэх бөгөөд багасгасан тохиолдолд System Tray дээр харагдах болно. Зураг 1, 2.

Зураг 1. Language bar хэрэгсэл.

Зураг 2. System Tray дээр байрлах Language bar хэрэгсэл.

2.1.Оруулсан гарны драйвераа ашиглан хэрхэн бичих вэ?

Language bar жагсаалтаас бичихийг хүссэн орныхоо хэлийг сонгоно. Жишээлбэл, криллээр бичих тохиолдолд жагсаалтаас MO Mongolian (Cyrillic) гэж сонгоно. Солонгосоор бичихийг хүсвэл KO Korean гэж сонгоод гарын Alt товчлуур дээр дарж гарныхаа байрлалыг солонгос байрлал руу шилжүүлэнэ. Зураг 3.

Зураг 3. Language bar хэрэгслээс хэл сонгох.

Мөн гараас Alt+Shift товчлуурууд дээр дарах замаар хэл хооронд шилжиж болно.

No comments: