Friday, July 20, 2007

Яа яа дуусгачихлаа ... ...

Доорх Macromedia Dreamweaver MX тухай өгүүллээ одоо л бүрэн эхээр нь оруулж дууслаа даа. Хэдэн өдөр цаг гаргаж хүчээр суулаа ш дээ. Хичнээн өмнө бичсэн байсан ч гэлээ блог руу зөөнө гэдэг шаггүй эд юм аа. Анхандаа оруулсан засвар нь Edit html хэсэгт болон Compose хэсэг хоёрын хооронд шилжихэд эргээд нурчихаад байгааг анзаарахгүй баахан юм илүү хийсэн байх юм. За энэ ч яахав. Ямар ч байсан хэрэгтэй хүндээ хэрэгтэй байвал болоо доо. Гэхдээ энэ оруулаад байгаа зүйлүүд маань нэг л хүнд хүртээлгүй хоцрогдсон санагдаад байгаа. Үнэн дээ би одоогоор иймэрхүү зүйлээр нээг их оролдохгүй жаахан хөндийрөөд байгаа болохоор дэмий хатуу дискний буланд байжийхаар ганц нэг хүний нүд хужирлаад Интернэт гуайн мухарт байж байвал зүгээр юм болов уу гэж бодсоных билээ.

Дашрамд хичээнгүйлэн гуйхад эрхэм та нийтлэлийг маань энэ тэнд ашиглахдаа ашиг хонжоо бодолгүй, үүнийг сийрүүлэгч миний нэрийг байг гэхэд ядмагхан блогийг маань дурьдаж, блогоос нийтлэлийг унших боломжоор хангаж өгч байна уу.

Асууж тодруулах, алдаа оноо байх аваас сэтгэгдлээ үлдээвэл би бээр туйлын баяртай хүлээн авах болой.

No comments: