Tuesday, September 18, 2007

Мэргэжилээ сонгосон минь

Олоон жилийн өмнө би жоохон хүүхэд байлаа. Аавыгаа дагаад ардын сургуулийн алтан босгыг алхаж орсоноос хойш олон олон дурсамжуудаар дүүрэн билээ.

Сургуульд орсон цагаасаа л гэхдээ яг анх хэзээ эхэлсэн ээ мэдэхгүй ч миний хүүхэд ахуйн нэг хобби зураг зурах байлаа. Цаг заваа яаж зохицуулдагаа мэдэхгүй ч заримдаа хичээлээсээ ирээд цайгаа ч уулгүй хичээлийнхээ хувцсаа солиод зураг зураад суудаг байв. Ээж маань их урам өгнө өө. Өөрөө зохиож зурахаасаа илүү харж, үлгэрийн ном, сэтгүүл дээрх гоё гоё зургийг дуурайлган зурна аа. Нэг удаа 3 билүү 4р ангид байсан жил сургуульд дээр байгалийн сэдэвтэй зургийн уралдааны зар олж хараад аймгийн төвийн урд талд байдаг "Улаан" уулаа зураад өгцөн нь уг уралдаанд 3р байр эзэлсэн байж билээ. Тэр уралдаан дунд, ахлах ангийн хүүхдүүдийн дундах тэмцээн байж л дээ. Хичээл дээр зургийн багш орж ирээд уралдаанд байр эзэлсэн гээд нэг гэрчилгээ өгдий, хэхэ. Тэр цагаас зургийн багш манийг их тоож зураач болохыг хэн байг гэхэв гэнэ. Хичээл дээр хүүхдүүдэд даалгавар өгчөөд надыг өвөр дээрээ суулгаад хамт зураг зурдаг байв. Би ч өөдсөн чинээ амьтан байсийн болхоор том биетэй багш хажууд нь суучихаар алга болчдог байсан байх л даа. Тэгээд л зургийн хичээлийн нэг цаг харавсан сум шиг хурдан өнгөрнө дөө. Одоо бодход зураг зурах арга ч юм уу, жижиг жижиг элемэнт ч юмуу заадаг байж дээ. Харандаагаа таслахгүй нэг тойруулаад ямаа зурах эсвэл усан будагныхаа өнгийг хооронд нь уусгаад дунд нь модны дүрс гаргах гэх мэт. Зарим хичээл дээр нь харуулж байгаад өөрөө зураг зурж өгнө. Би дараа нь тэр юмнуудыг нь хийж үзнэ ээ. Хэхэ. Багшийнхтай ижилхэн болдог байсан уу, үгүй юу мээдкү. Ядаж төстэй л болдог байсан байгаасай. Багш маань "Зургийн дугуйланд явна шүү" гэж захидаг байж билээ. Зургийн дугуйланд 6-гаас дээш ангийн сурагч явдаг байсий.

Дараа нь 6-р ангид орсон жилийнхээ намар нь "Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн төв" гэсэн сүрхий нэртэй газар дугуйланд бүртгүүлэхээр очивдоо. Ангийн найз Сарнай гээд охинтой хамт. Тэнд зөндөө олон толгой эргэм дугуйлан секц байж билээ. Тэр олон дугуйлан, секцээс би зургийн биш компьютерийн дугуйлан гэдгийг сонгож билээ. Тэр үе тэр агшин миний мэргэжлээ сонгох эхний алхам, амьдралын анхны алхам байж дээ. Тэр жилдээ би компьютерийн дугуйланд аваад зургийн дугуйланд яваагүй. Багш ч дугуйланд ир, ирсэнгүй гэж их л гуйсандаа. Заримдаа коридорт таараад загнана. Дараа жил нь би өөр сургууль руу шилжээд зургийн багш бид хоёрын холбоо тасарсандаа.
Өөр сургуульд манай анги математик геометр, хими физик гэсэн хоёр группэд хуваагддаг би хими физикийн группэд явдаг байв. Санаа нь эмч болчих санаатай. Сүүлдээ зах зээл гэдэг айхтар шуурганд сургуульд маань өөр сургуультай нэгдэж манай анги 9, 10даа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги болсноор би химийн туршилт биш тоо боддог болов. Мөн явдаг байсан компьютерийн дугуйлан маань хаагдаад багш нь хот руу шилжээд явчив. Миний хувьд компьютер хорхой хөдөлгөсөн сонирхолтой эд болж хувирсандаа.
Тэгээд 10р ангийн консурсэд ТИС-ийн програм хангамжийн хуваарь авснаар компьютерчин болох зам маань дурайсан юм даа.

4 comments:

Anonymous said...

Сайн уу? МонголГоо
Асууж, зөвөлгөө авмаар байна. Эмайл хаягаа өгөөч

MongolGoo said...

Юуны өмнө блогоор маань зочлон саатсан танд баярлалаа.
Миний и-мэйл хаяг mongolgoo@aol.com, асуух зүйлээ блог дээр бичээд үлдээсэн ч болно оо.

Bold said...

Sain uu, neg naiziinhaa blognii link-deer click hiiseer yavtal sanamsargui chinii blog ruu orchihloo :) Hun bolgonii huvid mergejlee songoson togioldol oor oor baidag bh. Minii huvid 6-r angi hurtlee zurgiin ovchtei baisan. Yum l bol zurag zurdag, gehdee dandaa an amitan, baigali delhii, bas dain baildaan, Roman Empire-iin ueiin tuuhiin sedevtei zuragnuud zurdag bailaa. Ter ued bi amitan sudlaach, esvel paleontologist bolno gej shiidsen bailaa. Getel 6-r angid shatriin duguiland orood 7-r angid math-iin angid orood buh yum 180 hem oorchlogdson. Math suuritai mergejil songoh bolov. Tegeed l SHUTIS-d orj bilee.

MongolGoo said...

Блогоор маань зочилсонд баярлалаа.
Хүн болгон л хүүхэд байхдаа зурдаг, зураг зурах дуртай байдаг юм болов уу.
Миний хувьд зураг сэтгэлд ойрхон, дотно санагддаг болж үлдсэн дээ. Ойлгохгүй ч энэ тэнд өлгөөтэй зураг руу хяламхийнэ ээ, хэхэ.